Их Британид “Галзуу хулгана” замаасаа гарчээ

32_08b80cff620e8d7b52b52763617c4f446b06706b

Их Британийн хамгийн том хүүхэд залуучуудын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 8 метр өндөр “галзуу хулгана” нурсны улмаас найман хүн маш хүнд бэртсэн байна. Эх сурвалжуудын мэдээлснээр осол болсноос гурван цагийн дараа зорчигчдыг төмөр нурангин доороос аврах ажиллагааг эхлүүлжээ. Ихэвчлэн өсвөр насны хүүхдүүд суулгасан уг “галзуу хулгана” системийн тооцоолол алдсаны улмаас замаасаа гарсан гэж Их Британийн цагдаа нар дүгнэжээ. Осол болсон Alton Towers үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагууд ослын бурууг компанийн ажилчдын хариуцлагагүй үйлдэл гэж нэрлэсэн байна. Орон нутгийн телевизийн ярьснаар ослын үеэр хоёр хүү, хоёр охин маш хүнд бэртсэн бөгөөд заримых нь хөл хэд хэдэн газраараа хугарсан аж. Түргэн тусламжийн ажилтнууд ирэх үед бэртсэн 12 хүний ихэнх нь ухаан алдсан байдалтай байсан гэнэ. “Ослын дараахан энд тэндгүй цус болчихсон байсан. Маш аймшигтай нөхцөл байдал үүссэн байлаа. Хүмүүс маш их цочролд орсон” гэж ойролцоо байсан гэрчүүд ярьжээ. Осол гарах үед “галзуу хулгана” 240 км цагийн хурдтай эргэлдэх тавцанг тойрч байсан аж. Их Британийн хамгийн олон жуулчин цугладаг уг парк ийнхүү түүхэнд байгаагүй техникийн асуудал үүсгэж байгаа нь энэ аж.


URL:

Сэтгэгдэл бичих