Ч.Сайханбилэг ажлаа өгсөн ч яахав гэжээ

saihanЧ.Сайханбилэг“Шийдлийн” хэмээх Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг улстөр дэх бизнес бүлэглэлийн захиас даалгаврыг 100 хувь биелүүлж чадахгүй нь ойлгомжтой боллоо. Гэхдээ Оюутолгойн далд хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэж, амиа аврах гарцаа нээчихлээ. Бас бус зээлийн гарц нээсэн гээд цаадуулдаа хэдэн төгрөг босгож өгөх нь өгчихлөө. Харин энэ бүгдээсээ болж огцрохдоо тулчихаад байхад юун Тавантолгойн гэрээг үзэглэх. Уг нь үндсэн даалгавар нь Тавантолгой хэдий  ч энэ удаад яагаад ч барахгүй нь илт харагдана.

“Эм Си Эс” болон УИХ дахь бизнес бүлэглэлийн этгээдүүд ч бусдыгаа ятгаад дөнгөхгүй байгааг эх сурвалж хэлж байна. Яагаад гэхээр сонгууль дөхсөн энэ үед Тавантолгойн асуудалд шууд хандаж болохгүй гэдгээ олон гишүүд мэдэж байгаа. Түүнээс биш Тавантолгойн гэрээг үзэглээд сонгуулийнхаа мөнгийг хийж, оффшор бүсэд хэдэн төгрөг байршуулчих сонирхол УИХ дахь бүх намд бий. Гэсэн хэдий ч сонгууль дөхчихсөн энэ үед газар шорооны төлөө тэмцэгч гишүүдэд ташуурдуулж, тэдний рейтэнгийг өсгөн өөрийнхийгөө унагах сонирхол бага л байж таарна.

Түүнээс биш, АН, МАН, “Шударга ёс” гээд гар өргөвөл 39 гишүүн хангалттай л Тавантолгойг дохих байх.

Нэг л тохироо бүрдэж өгөхгүй байна. УИХ дахь бүх намын бүлгийн мөрийн хөтөлбөрт стратегийн орд газрыг хамгаалах ард түмний өмчлөлд байх тухай гуравхан жилийн өмнө амаа цангатал яриад явсан нь бий. Энэ л чөдөр тушаа болж байна. Ингэхээ мэдсэн бол юу боллоо гэж дэмий чалчив аа гэж харамсаж байгаа гишүүд ч олон байгааг дурдахад илүүдэх хэрэг юун.

Н.Энхбаярын хувьд Солонгосоос мэдэн будилчих гэсэн санаархал байхыг ч үгүйсгэхгүй. МАН ч мэдэн будилна. УИХ-ын дарга З.Энхболд ард түмний эрх ашиг, эд баялагтаа хайртайдаа эсэргүүцсэн хэрэг огт биш байх. Өөрийнх нь эрх ашигт нийцэхгүй, өөрийнх бүлэглэлээс гадуур явах гээд байгдаа л хориг тавиад хэрэг шүү дээ. Энэ бүгдээс харвал Ч.Сайханбилэг даалгавараа биелүүлж чадахгүй нь ойлгомжтой. Тиймээс ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар бол тэрээр намайг огцруулах гарын үсэг цуглуулж байна гэнэ. Одоо би унасан ч яахав. Оюутолгойн далд уурхайн асуудлыг шийдлээ. Тавантолгойг бол яагаад ч барахгүй гэдгийг бүгд л харж байна шүү дээ гэжээ. Тэгэхээр тэр хийдгээ хийсэн гэж үзэж байгаа бололтой.

 

 

Н.Дөл 

 


URL:

Нэр: зочин Огноо: 4 June 2015

Үнэхээр хийдгээ хийчихэжил дээ.

Сэтгэгдэл бичих