“Чөлөөлөлт” үзэсгэлэн дэлгэгдэж байна

11390293_450764348419568_174027267437505948_n4786496122015-06-02-09-41[www.urlag.mn]

Уран бүтээлч Ж.Анунарангийн “Чөлөөлөлт” үзэсгэлэнд хүний дотор өнгө, дотоод орон зайн тухай өгүүлжээ. ”Чөлөөлөлт” үзэсгэлэнгийн ажлууд цэцэгтэй даавууны ар болон өнгө, торгоны ар болон өнгө, тор, үзэг, фламастр, бэх гэх мэт хэрэглээний бүтээгдэхүүнийг ашигласан миксэд медиа ажлууд байна.

Ихэнх бүтээлүүдэд оролцсон материалын шинж чанарыг бүтээлд ашиглахдаа -Өнгө- биш -Ар- гэсэн ойлголтыг гол болгож, хүний дотор өнгийг даавууны артай зүйрлэн материалын давтамжит хэлбэрийг зурааслалт бүхий зурмал техникээр эвдэн илэрхийлсэн.

Энэ ч утгаараа Чөлөөлөлтийг дотоод өнгө, дотоод орон зай, процесс, шилжилт гэхчлэн илэрхийлсэн ажээ. Үзэсгэлэн Монголын урлагийн зөвлөлийн “Улаан гэр” Арт Галерейд 5 дугаар сарын 25- аас 6 дугаар сарын 8-ны өдрүүдэд болох юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих