Оюутнуудын тэтгэлгийг хэрхэн олгох нь тодорхойгүй байна

Хичээлийн шинэ жил эхлэхэд cap хүрэхгүй хугацаа үлдлээ. Их, дээд сургуулиудын ихэнх нь сургалтын төлбөрөө нэмэх нь гэсэн яриа гараад удаж байна. Тиймээс жил бүрийн энэ үед эцэг, эхчүүдийн толгойн өвчин болдог асуудалд Монголын оюутны холбоо ямар байр, суурьтай байгаа талаар Монголын оюутны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Бямбагэрэлтэй ярилцлаа.

500 МЯНГАН ТӨГРӨГ ӨГӨХ, ЭСЭХ НЬ ТӨР ЗАСГИЙН ШИЙДВЭРЭЭС ХАМААРНА

-Монголын оюутны холбоогоор сонин юу байна. Орон нутагт сургалт, семинар зохион байгуулж байгаа гэж дуулсан?
-Манай оюутны холбоо, Монголын скаутын холбоотой хамтран “Байгаль орчин, цаг уурын өөрчлөлт” олон улсын төслийн хүрээнд 21 аймагг очиж ажиллаж байна. Ажлын хэсэг баруун, төв, зүүн гэсэн гурван хэсгээс бүрдсэн. Төв, зүүн бүсийнхэн ажлаа дуусгаад ирлээ. Харин баруун бүсийнхэн ирж амжаагүй байна. Эдгээр залуус иргэдэд байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, зөв зохистой харьцах талаар лекц, сургалт семинар зохион байгуулж байгаа юм.

-Энэ жил оюутнууд 70 мянган төгрөгийн тэтгэлэг хүртэнэ. Ямар журмаар хэрхэн олгох вэ?

-Өнгөрсөн жил “Хүний хөгжил сан”-гаас сургалтын төлбөрийн 500 мянган төгрөгийг төлсөн. Энэ нь тухайн оюутан болон ар гэрт төлбөр төлөх дарамтыг хөнгөвчилсөн зөв шийдвэр болсон. Энэ жил 500 мянган төгрөгийг өгөх нь төр засгийн шийдвэрээс хамаарна. Харин cap бүр олгох тэтгэлгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцүүлж бодож байгаа. Ингэхээр 70.200 төгрөг нэг оюуганд ногдож байгаа юм. Үүнийг ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс өгч эхэлнэ. Хэнд яаж олгох тухай Засгийн газрын журам гараагүй байна. Уг журмаар оюутан бүр авах уу, магистр, доктор, давхар мэргэжлээр суралцдаг оюутанд олгох эсэхийг нь шийдвэрлэнэ.

Баяр наадмын өмнө Ерөнхийлөгчийн санаачлагаар “Дээд боловсрол санхүүжилт, нийгмийн баталгааны тухай хууль” батлагдсан. Энэ хууль дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааг яаж хангах вэ, тэтгэлгийг зөвхөн дотоодод сурч байгаа оюутанд олгох уу, дотоодоос гадаадад сурч байгаа эсвэл гадаадаас дотоодод сурдаг оюутанд өгөх үү зэрэг олон харилцааг зохицуулах юм.

МУИС,МУБИС, ХААИС СУРГАЛТЫН ТӨЛБӨРӨӨ 20-30 ХУВИАР НЭМЛЭЭ

-Хичээлийн шинэ жил эхлэхэд cap хүрэхгүй хугацаа үлдээд байна. Их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө 20-30 хувиар нэмээд эхэлчихлээ. Үүнтэй холбогдуулан дотуур байрны үнэ бас нэмэгдэнэ. Монголын оюутны холбоо ямар арга хэмжээ авч байна вэ?
-Сургалтын төлбөрийн нэмэгдэл их, дээд сургуулиудад харилцан адилгүй байна. Төрийн сургуулиудын удирдах зөвлөлийн хурлаар МУИС, МУБИС, ХААИС ээрэг томоохон сургууль сургалтын төлбөрөө 20-30 хувиар нэмсэн.

Энэ нь өнгөрсөн жил сая төгрөг төлж байсан оюутан 200-300 мянган төгрөг нэмж төлөх шаардлагатай болж байгаа юм. Үүнтэй холбоотой дотуур байрны хөлсийг 10-30 мянгаар нэмсэн. Эдгээр нь оюутны ар гэрт хүнд тусч байгаа. Иймд МОХ их, дээд сургуулиудын удирдлагыг дахин хуралдаж, сургалтын төлбөрөө инфляцийн төвшинд нэмээч гэсэн байр суурьнаас хандаж байна.

ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ОЮУТНЫ ЗӨВЛӨЛ ЦАХИМ КАРТЫН ЗАХИАЛГА, СУНГАЛТЫГ ХАРИУЦНА

-Хичээл эхлэхээр МОХ-ны үүдэнд цахим картаа авах, сунгуулах гэсэн оюутнуудын урт дараалал үүсдэг. Энэ байдал энэ жил давтагдах уу, яаж шийдвэрлэх вэ?
-Өнгөрсөн жил бид ачааллыг багасгах гэж Улаанбаатар хотод ажиллаж, амарч байсан оюутнуудыг орон нутгийн оюутнуудаас түрүүлж Төрийн сургуулиудын удирдах зөвлөлийн хурлаар МУИС, МУБИС, ХААИС зэрэг томоохон сургууль сургалтын төлбөрөө 20-30 хувиар нэмсэн бүртгэсэн. Гэвч олон оюутан манай ажлын байрны гадна урт дараалал үүсгэж, өөртөө ч бидэнд ч багагүй хүндрэл учруулсан. Энэ ажлыг хөнгөвчлөхийн тулд МОХ энэ жил их, дээд сургуулиудын Оюутны зөвлөлөөр дамжуулан нийтийн тээврийн картын захиалга, сунгалтын ажлыг зохион байгуулах гэж байна.

Тухайн байгууллагын Оюутны холбооны төлөөлөл сургуулийнхаа жилдээ батлагдсан хяналтын тооны хэмжээнд оюутнуудынхаа материалыг бүрдүүлж МОХ-нд авч ирнэ. Ирсэн материалыг бид хянаж үзээд нийтийн тээврийн газарт өгөх юм. Карт хэвлэгдсэний дараа МОХ их, дээд сургуулиудад тарааж өгнө.

-Тэгэхээр ирэх сарын 1-нд карт олгохгүй гэж ойлгож болох уу, оюутан бүр хөнгөлөлтийн карт авахгүй гэсэн яриа байсан?

-Есдүгээр сарын 1-нд цахим картыг оюутанд олгох ямарч боломж байхгүй. Сунгалт, захиалга явагдаж байхад оюутан гэдгийг батлах зүйлээр нь нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчуулах тухай ярих болно, Виза, цахим картны асуудлыг БСШУЯ, нийтийн тээврийн газар, том оврын автобус, хэвлэлийн компани, оюутан, МОХ хамтарч шийддэг.

Оюутан бүрт хөнгөлөлтийн карт өгөхгүй. Сургуульдаа очих гэж хоёр, гурав дамждаг, нийтийн тээврээр заавал зорчих шаардлагатай оюутанд олгоно.


URL:

Сэтгэгдэл бичих