Эрхээ эдэлж чадаагүй хүүхдүүд ч мөрөөдөлдөө хүрэх тэмүүлэлтэй

b505c6621475c00eoriginalЖилийн дөрвөн улирлыг үл ажран идэр есийн хүйтэн, зуны аагим халуунд гэр бүлээ тэжээж хоногийн хоолоо залгуулахын тулд бяцхан биедээ ахадсан ачаа үүрч яваа Монголын ирээдүй болсон мянга мянган хүүхэд хот, хөдөө гэлтгүй хүнд хүчир хөдөлмөр эрхэлсээр байна. “Хүүхдийн эрх зөрчигдөж, хүнд хөдөлмөр эрхэлж байна. Хүчирхийлэлд өртөж, амь насаа алдлаа” гэж ярьдаг боловч нүдээ олсон шийдэл төдийлөн хараг дахгүй байгаа нь хүүхдийн эрхийг хангахад бэрхшээл учруулж, сэтгэл зовоосоор байгаа юм. Манай улсад он гарсаар 2583 хүүхэд хүнд болон хөнгөн хөдөлмөр эрхэлдэг гэсэн судалгаа гарчээ.

Тэд Улаанчулуут”, “Цагаан даваа”-ны хогийн цэг, “Нарантуул”, “Хархорин”, Хүчит шонхор”, “Да-Хүрээ худалдааны төвд ажилладаг байна Хүүхдүүд ямар ажил хийж, өдөрт хэчнээн төгрөгийн орлого олдог талаар сурвалжлахаар “Нарантуул” олон улсын худалдааны төвийг зорив. Хөдөө гадаа, хүрээ хотынхон завгүй хөлхөлдөх их хотын захын амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилж өрнөдгөөрөө өрнөж байлаа. Арын хаалгаар ороход энд тэндгүй эрээлжсэн гутал, хувцас, хүн хэрэглэж болохоор хуучин муу бүхнийг эгнүүлэн өржээ. Согтуу хөлчүүчүүд нааш цааш холхилдож, хоорондоо муудалцах нь эрээн амьдралын бараан зураглалыг хормын зуур тод өгүүлэх шиг болов. “Ах аа, эгч ээ ачаа зөөлгөх үү. Хаашаа аваачих юм. Би зөөгөөд өгье. 3000 төгрөгөөр явъя” гэж худалдан авалт хийж байгаа хүмүүсийг амдан гүйх хүүхдүүдтэй олонтаа таарлаа. Ачаа бараа зөөж, амьдралын төлөө тэмцэж, эцэг эхдээ эрхэлж, сурч боловсрох насандаа хүүхдийн эрхээ эдэлж чадахгүй ажиллаж буй эдгээр хүүхэд ч мөрөөдөлдөө хүрэх тэмүүлэлтэй 12 настай Б.Анхбаяр хүү тэрсхэн өссөн дүүтэйгээ хамт тэрэг түрээд хоёр жил болж байгаа гэнэ.

Тэрбээр “ Ээж минь өвдөөд хэвтэрт орсон. Зүрхний өвчтэй. Эм, тариа хоолны мөнгө олох гэж л бид хоёр ажил хийдэг Ямар ачаа ачих, хол ойр зөөхөөсөө шалтгаалаад 3000- 5000 төгрөгийн ханштай. Өдрийн орлого харилцан адилгүй. Нэг удаа л 40 мянган төгрөгийн орлого олсон. Хүн олоод ачааг нь зөөх гэхээр томчууд дээрэлхээд булаагаад авчихна. Зарим хүн нь бага насны хүүхэд тэргээ түрж хүчрэхгүй гээд авдаггүй юм. Гэхдээ ээжийгээ эрүүл болгохын төлөө ямар ч ажлыг хийж, эмчилгээний мөнгийг нь олно гэсэн зорилго өөртөө тавьсан. Ажил хийж, их мөнгөтэй болохоороо сургуульд суралцаж эмч болно. Эрүүл хүн л хамгийн баян гэж ээж минь үргэлж захидаг. Тиймээс эмч болоод өвчтэй бүх хүнийг эдгээж, элбэг баян амьдруулахыг мөрөөддөг” гэв. “Нарантуул” захад тэрэг түрдэг 10-18 насны хүүхдүүд байдаг. Тэдний хэлснээр тэрэг түрж мөнгө олдог маш олон хүүхэд байдаг гэнэ. 2000, 3000 төгрөгөөр тэрэг түрээслэн авч өдөрт багадаа л 20 мянган төгрөгийн орлого олдог байна. Олсон мөнгөө хоол хүнс ахуйн хэрэглээндээ зарцуулдаг хэсэг байхад зарим нь аав, ээждээ өгчихдөг гэнэ. Хүүхдийн гэнэн томоогүй занг ашиглаж, тэрэг түрж олсон хэдэн төгрөгийг нь авч, хөдөлмөрийг мөлждөг хэсэг бүлэг хүн энд байдгийг ч эх сурвалж хэлж байлаа. Бяцхан багачууд өглөөнөөс орой болтол огтхон ч чөлөө завгүй ажиллана. Хүүхдийн хөдөлмөр гэдэг нь хүүхэд насны нөөц чадавхи, мөн чанарыг үгүйсгэсэн, бие бялдрын болон оюун санааны хөгжилд сөргөөр нөлөөлсөн ажлыг хэлдэг. Хүч шаардсан, оюун санаа бие бялдар, нийгмийн хөгжилд аюултай хор хөнөөл учруулах ажлыг хүүхдээр хийлгэхийг хориглосон байдаг. Гэвч манай улсад хүүхдийн амьдрах, хөгжих, хам гаалуулах, нийгмийн амьд ралд идэвхтэй оролцох эрхийг нь давхар зөрчсөөр байна. “Нарантуул” олон улсын худалдааны төвд Монголын ирээдүй, гэрэл гэгээ болсон хүүхдүүдийн эгэл амьдралын харуусмаар халагламаар дүр төр-хийг харж болохоор байлаа.Үүнээс гадна гудамж талбайд хэч нээн хүүхэд гуйлга гуйж, хог түүж, цай ны газруудын хоолны үлдэгдлийг идэж, гэр бүлийн хүчирхийллээс болж гэрээсээ дайжин орц, хонгилд хоног- лож явааг хэн ч мэдэхгүй. Хүсэл мөрөөдлөөр жигүүрлэж явах на- сандаа амьдралын хатуу зов- лонг бага балчраасаа амсч яваа хүүхдүүдэд төрийн бодлого үгүйлэгдэж байна.

“Хүүхдийн хүнд хөдөлмөр эрхлэлтийг таслан зогсоох зорилготой” гэв 

“Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг тэмцэх дэлхийн нийтийн өдөр” маргааш тохионо. Эл өдрийг угтан Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийн судалгаа мэдээллийн үндэсний төвд Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах зорилтын хүрээнд “Хүүхэд бол бидний ирээдүй” өдөрлөгийг зохион байгуулсан юм. Эрхэлж тоглож, эрдэм сурах насан дээрээ элдэв хүнд хөдөлмөрт нухлуулж байгаа эдгээр хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байлаа. Хүүхдүүдийн дийлэнх нь ямар төрлийн өвчтэйг Нэгдүгээр эмнэлгийн эмч Т.Санчираас тодрууллаа. Тэрбээр “Өнөөдөр 30 хүүхдэд эрүүл мэндийн үзлэг хийнэ. Арьс харшил, жингийн алдагдал, тураалтай хүүхэд их байна. Мөн амны хөндий эрүүл ахуйг муу сахидаг. Энэ нь хүнд хүчир ажил хийдэг. Бохир орчинд амьдарч, ариун цэвэр сахихгүй байгаатай холбоотой” гэв. Хогийн цэг, худалдааны төв, машин угаалгын газар, бараа бүтээгдэхүүн ил задгай зарах цэгт ажил хийдэг хүүхдүүдийг хамруулж, тэвчишгүй хөдөлмөр эрхлэлтийн хор уршгийн талаар мэдээлэл өгч байлаа. Энэ үеэр Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийн судалгаа мэдээллийн үндэсний төвийн тэргүүн, дэд захирал Л.Амгалангаас зарим зүйлийг тодруулав. ”Хүүхдийн хөдөлмөрийн асуудлыг хөндөх цаг нэгэнт ирчихсэн. Яамны зүгээс хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр, хүчирхийлэлд өртөж байгааг таслан зогсоохын тулд үе шаттай олон ажил хийхээр төлөвлөсөн. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн хоёр сар хогийн цэг болон худалдааны томоохон захуудад ажилласан юм. Хүнд хөдөлмөр эрхэлдэг 150 хүүхдийг нийгэмшүүлэх ажлыг хийж, эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна. Энд ирсэн хүүхдийн ихэнх нь эцэг эхгүй байна. Тиймээс манай төвөөс бичиг баримттай болгосноор өнгө зүс, сэтгэл санаа нь хүртэл өөрчлөгдсөн. Бичиг үсэг мэдэхгүй хүүхдүүдийг албан бус сургалтад хамруулж байна.

Хараа хяналтгүй учраас хоолоо олж идэхийн тулд хог түүж, тэнэмэл амьдралаар амьдарч байна. Энэ байдлыг таслан зогсоох зорилготой” гэв. Эцэг, эхдээ эрхэлж, үе тэнгийнхэнтэйгээ тоглох насандаа хүнд хүчир хөдөлмөр эрхэлж, хоолтой хонохын төлөө хорвоогийн өдөр хоногийг өнгөрөөж байгаа нь дэндүү харамсалтай. 11 нас тай Н.Болор охин авсан бэлгээ хэн нэгэнд алдчихвий дээ гэсэн бодлоор өвөр дээрээ тас тэврэн суух аж. Ойртож “Миний дүү хэд дүгээр ангид сурдаг вэ. Хичээлийнхээ хажуугаар ажил хийдэг гэсэн. Ямар ажил хийдэг вэ. Чиний бэлгийг сонирхож болох уу” гэхэд “Би Улаанчулуутад ээжтэйгээ хамт хог түүдэг. Сургуульд сурдаггүй. Хоногийнхоо хоолыг яаж олъё гэж байхад юун хичээлд явах. Өөр хүүхдээс ярилцлага авчих. Би өгмөөргүй байна. Бас бэлгээ ч үзүүлэхгүй. Ингэх нь миний эрх” гэх хариултыг хэлэв. Том хүнээс дутахааргүй үг хэлж, хэгжүүхэн ярьж байгааг нь сонсоход хүүхэд зангаа хаана ингэтлээ гээсэн юм бол гэх харуулсал төрж байсныг нуух юун.

 

С.ИЧИНХОРЛОО /UNEN.MN/

 


URL:

Сэтгэгдэл бичих