Брэдли Күүпер шүүхэд хандав

Нэрт жүжигчин Брэдли Күүпер Францын Oops хэвлэлээс сэтгэл санааны хохиролд 11 мянган евро авахаар шүүхэд ханджээ.


Тус хэвлэл түүнийг Нью-Йорк хотын гудамжаар супермодель Ирина Шэйктэй зугаалан, үнсэлцэж байсан хэмээн бичсэнээр жүжигчин эрийн уурыг хүргэсэн байна. Хувийнх нь амьдралд хэтэрхий ихээр орсон тул Брэдли нөхөн төлбөр өгөхийг шаарджээ.

Сэтгүүлийн редакци гайхаж байгаагаа илэрхийлэв. Тэд “Бид нар Испанийн Hola сэтгүүлд гарсан гэрэл зургуудыг л иш болгосон. Тэдгээрийг үзэх юм бол Брэдли, Ирина нар уулзалдаж байгаа гэдэг нь тодорхой болно” хэмээн тайлбарласан аж. Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих