Гэр бүлийн 30 сайхан

1434091189557a7eb5442521. Ажлаа тараад гэр лүүгээ яарах сайхан
2. Сайхан хоол хийсэн гэргий нөхрөө ирэхийг догдлон хүлээх сайхан
3. Ажил дээрээ ядраад сууж байхад ханиас минь “Хайртай шүү” гэсэн дуудлага, мессеж ирэх сайхан
4. Хамтдаа цалингаа цуглуулж гэртээ шинэ юм авах сайхан
5. Гэр бүлийн зургийн цомгоо цугтаа үзэж суух сайхан
6. Хүүхдээ хамтдаа цэцэрлэгт хүргэж өгөх сайхан
7. Тарсных нь дараа хүүхдээ хөтлөөд орой нь салхилах ч бас сайхан
8. Амралтын өдрөөр хоёр талын аав ээжүүддээ очиж эрхлэх сайхан
9. Эцэг эхийн хурлыг нь тараад явж байхдаа хүүхдээ магтах сайхан
10. Хүүхдээ унтуулчихаад түүнийхээ ирээдүйн сайн сайхны талаар мөрөөдөн ярилцах сайхан
11. Хүүхэд дөнгөж хөлд ороод алхах тэр мөчийг харах сайхан
12. Анх хэлд орох үед нь “Аав аа”, “Ээж ээ”-г түрүүлж хэлүүлэх гэж өрсөлдөх аав ээжүүд хөгжилтэй сайхан
13. Баярын өдрөөр хүүхдээсээ бэлэг авах сайхан
14. “Би хүнд сайн болчихлоо” хэмээн хэлэхийг хүүхдээсээ сонсох сайхан
15. Анхны хайртайгаа учирсан хүүхэддээ зөвлөгөө өгөх сайхан
16. Нөхрөө цэвэрхэн, сайхан хувцаслаад ажилд нь явуулах сайхан
17. Оройн хоолоо идээд хааяахан нэг хоёулаа хундага вино ууж суух сайхан
18. Цэмцийтэл цэвэрлэсэн гэрийг аав хүү хоёр ноцолдон нурааж байгааг харах сайхан
19. Хол ажлаар явж байхдаа гэр лүүгээ залгаж, тэднийхээ хоолойг сонсох сайхан
20. Бага зэргийн үл ойлголцлын дараа хоёр биенээ уучлах сайхан
21. Шалтгаангүйгээр бие биедээ гэнэтийн бэлэг барих сайхан
22. Хүүхэддээ үлгэр уншиж өгөх сайхан
23. Өглөө ажилдаа гарахдаа эхнэрээ үнсээд гарах сайхан
24. Цалин нэмэгдсэний дараа эхнэртээ бэлэг авчихаад, гэр лүүгээ яарах сайхан
25. Хүүхэд сургууль, цэцэрлэг дээрээ шинэ дуу, шүлэг сурчихаад гэртээ ирэн аав ээждээ үзүүлэх сайхан
26. Аавууд хааяа хоол хийх сайхан
27. Хол явж ирэхдээ гэрийнхэндээ бэлэг авчирч баярлуулах сайхан
28. Гэр бүлээрээ ширээ тойрон суугаад хөзөр, даалуу тоглох сайхан
29. Хөдөө эсвэл гадагшаа гэр бүлээрээ аялах сайхан
30. Гэр бүлдээ бүхнээ зориулж аз жаргалтай, элэг бүтэн амьдрах сайхан


URL:

Нэр: hi Огноо: 12 June 2015

ger bultei bh n gantsaaraa bhaas hamaagui saihan shuu dee

Сэтгэгдэл бичих