Төрсөн охиныхоо компанитай гэрээ байгуулж санхүүжилтийн эрх нээжээ

4erqqfljm92mc3aumblrg8u0l1_500x500Авлигатай тэмцэх газрын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас 1800-1969 утсаар ирүүлсэн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалт хийж, тодорхой зөрчлийг илрүүлэн ажиллаж байна.

Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ү.Батчулуун нь тус аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан Аргалант сумын цэцэрлэгийн цэвэр усны нэгдсэн шугам сүлжээний шинэчлэлийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт сонгон шалгарсан өөрийн төрсөн охины 100 хувийн эзэмшлийн “Өрнөх цамхаг” ХХК-тай гэрээ байгуулсан, мөн санхүүжилтийн эрх нээсэн тухай мэдэгдэл дээр нэгдүгээр гарын үсэг зурж баталгаажуулсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн байна. Иймд Авлигатай тэмцэх газраас Ү.Батчулуунд хариуцлага тооцуулахаар Төв аймгийн Засаг даргад албан бичгийг хүргүүлэв.

Б.Анир /ULS.MN/

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.