Х.Тэмүүжингийн нялх амраг Г.Сарангэрэл төрсөн эцгийнхээ машиныг хулгайлжээ

ch_council_mn_1434587568_d540ae848e17d111big2014 оны гуравдугаар сарын 02-ны 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Х.Гэрэл, Г.Сарангэрэл, Б.Энэрэл, Б.Отгончимэг гэх дөрвөн охин “Миами” зочид буудлын гадна автомашин дотор “Метафетамин” буюу мөс хэмээх хар тамхи хэрэглэж байгаад газар дээрээ цагдаа нарт баригдсан ажээ. Гэхдээ энэ дөрвөн охин хаанаас, ямар хүнээс хар тамхи авч хэрэглэсэн болохоо хэлэхгүй байсан тул цагдаа нар тэдний гар утасны орсон, гарсан дуудлагыг хянаж ямар хүмүүстэй харьцсан болохыг олж тогтоохоор шийдсэн юмсанж.

Тэгтэл Г.Сарангэрэл гэгч охины ашиглаж байсан 9961…, 9520… гэсэн дугааруудаас тэр өдөр сэжиг бүхий нэг дугаар луу маш олон удаа залгасан болох нь анзаарагджээ. Цагдаа нар энэ хоёр дугаарын цаана хар тамхи, мансууруулах бодис худалддаг гэмт этгээд байж болзошгүй гэж үзэн энэ дугаарыг эзэмшдэг хүнийг олж тогтоох зорилгоор Г.Сарангэрэлийн 9961…, 9520… дугаараас гадагшаа гарсан ярианы цэсийг УЕПГ-ын зөвшөөрлөөр оператор компаниас нь гаргуулан авч дүн шинжилгээ хийтэл их л хачирхалтай зүйл болсон аж. Г.Сарангэрэлийн 9961… дугаараас 71 удаа залгасан, 9520… дугаараас 41 удаа залгаж холбогдсон 9910… дугаар нь ХЗДХ-ийн сайд Х.Тэмүүжингийн гар утасны дугаар болох нь тодорхой болж, Монголын нийгэмд Г.Сарангэрэл гэгч энэ эмэгтэй багагүй дуулиан тарьсан. Хар тамхи хэрэглэдэг, урьд нь гар утасны хэргээр шалгагдаж байсан гэх энэ бүсгүй “Би Х.Тэмүүжинтэй унтсан. Сайн ах гэж боддог. Ажлын байран дээр нь хүртэл очиж байсан” хэмээн мэдэгдэж, О.Баасанхүү, Х.Тэмүүжин хоёроос энэ хэрүүл хальж, Монголын улс төрчдийн бүлэглэл фракциудын зөрчил болон хувирч байсан цаг саяхан. Хөөрхий монголчууд Г.Сарангэрэлийг  өмөөрч, өмгөөлж, улс төрчдийн хэрүүлийн золиос болж, амьдралаараа хохирлоо гэх хүн ч олон байсан.  Тэгвэл Хууль зүйн экс сайдын нялх амраг гэж нэрлэгдэх болсон Г.Сарангэрэл хоёр сарын өмнө шоронгоос суллагджээ. Гэвч тэрээр аавынхаа автомашиныг хулгайлсан гэх хэрэгт гэмт хэрэгт холбогдон эрэн сурвалжлагджээ. Тухайлбал, СХД-ийн 16-р хороонд  оршин суугч Ганбаатар УНХ 22-73 улсын дугаартай, Соната-6 маркийн автомашинаа өөрийн төрсөн охин болох Сарангэрэлийг хулгайлсан гэж үзэж гомдол гарган хэрэг бүртгэх албанд өргөдөл гаргасан байдаг. Аавынхаа машиныг хулгайлаад зугатаасан охины хэргийг цагдаа нар шалгаж, түүнийг олж өгсөн ч төрсөн эцэг нь учраас гомдол гаргалгүйгээр өргөдлөө татаж авчээ.

shudarga.mn


URL:

Сэтгэгдэл бичих