Нефть боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслол болно

Түлшний хомсдлоос үүдэж Монголд нефть боловсруулах гурван үйлдвэр барихаар болсон юм. “Эдгээр үйлдвэрийн шав тавих ёслол маргааш болно” хэмээн Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Түлшний бодлогын газрын орлогч дарга Н.Болдхүү ярьж байна.

120 мянган тонн нефть боловсруулах хүчин чадал бүхий “Хэт” компанийн үйлдвэрийн шав тавих ёслол маргааш Дорноговь аймагт болох аж. Уг үйлдвэр нь 30 жил ажиллах боломжтой бөгөөд 35-40 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа аж.

Үүнээс гадна “Монгол Секү” компани Дархан хотод жилд 200 мянган тонн, “Мон-Эл-Газ” компани Дорноговь аймгийн Зүүнбаянд 300 мянган тонн нефть боловсруулах үйлдвэрийнхээ шавийг маргааш тавих аж. Эдгээр үйлдвэрийн эхний ээлж нь 2015 он гэхэд ашиглалтад орох бөгөөд тэр үед дотоодын хэрэгцээнийхээ 70-80 хувийг хангах боломжтой аж.


URL:

Сэтгэгдэл бичих