БНХАУ-ын хамгийн баян, $24.8 тэрбумын хөрөнгөтэй Жак Ма-гийн бизнесийн сургаалиас

67p30jdb25onb9g7hila6nns4cБНХАУ-ын хамгийн баян хүнээр тооцогддог, цахим худалдааны бизнес эрхэлдэг www.alibaba.com-ийн үүсгэн байгуулагч $24.8 тэрбумын хөрөнгөтэй Жак Ма-гийн бизнесийн сургаалиас:

Жак Ма хэлэхдээ: Чи өөрийн борлуулж буй аливаа бүтээгдэхүүнийг өөрийн дотны анд нөхөр, гэр бүл дээ хичнээн хямд үнээр зарсан ч, тэд чамайг тэднээс мөнгө л салгаж байна гэж харна, тэд хэзээ ч чамайг бүтээгдэхүүнээ тэдэнд хямд зарж байгаад чинь чамд чин сэтгэлээсээ талархахгүй.

Өөрийн худалдаа арилжааны бизнесээ босгохын тулд чи ямар их цаг зарцуулж, өөрийн байгаа бүхнээ эрсдэлд оруулан байж босгосныг тэд үл тоодог. Гэвч тэр хүмүүс, чиний борлуулж буй бүтээгдэхүүнийг чиний санал болгож буй үнээр авдаггүй, харин ч бусад танихгүй хүмүүсийн бүтээгдэхүүнийг өндөр үнээр худалдан авч тэдэнд мэхлэгддэг. Тэд нар чиний бүтээгдэхүүнийг яагаад авдаггүй вэ гэхээр, тэд үргэлж дотроо энэ надаас хэдийг шулж байгаа бол, энд л шуулуулчихгүй юмсан гэж боддог.

Энэ бол баян болон ядуу хүмүүсийн сэтгэлгээний зөрүүг сонгодог байдлаар харуулсан жишээ юм.

Баян хүмүүс яаж баян болсон бэ? Баян болох хамгийн нийтлэг бөгөөд шилдэг жишээ гэвэл тэд бизнест хамтарч буй хүмүүстээ болон бусад ойр дотны хүмүүсийнхээ хүсэл сонирхолыг нь биелүүлэхэд нь чин сэтгэлээсээ тусалдаг, ингэж тусалсны хариу аяндаа өөрт тань илүү их ач тустай байдлаар эргэн ирдэг. Үүнд л оршдог юм.

Найзууд тань чамд эргээд тусална, ингэж бие биесээ дэмжих цикл үүснэ.

Маш энгийн логик юм. Чи баян болсон хойноо одоо миний юу хэлээд байгааг илүү сайн ойлгоно.

Жак Ма худалдаа арилжааны талаар хэлэхдээ: Худалдаа арилжааны бизнесийг анх хийж үзэж байхад чамд хамгийн их итгэл үзүүлдэг хүмүүс бол хөндлөнгийн хүмүүс байдаг, найзууд чинь бол чамайг хийж чадахгүй гэж дотроо басамжилна, гэр бүлийнхэн чинь чиний урмыг хугална.

Гэвч бизнес чинь амжилттай болоод ирэх цагт чи оройн хоолонд дотны найз нөхөд, гэр бүлийн хүмүүсээ бүгдийг урьж амжилтаа тэмдэглэж чи бүгдийг нь даадаг. Тэр баяр дээр чиний дотны гэсэн бүх хүмүүс байхад харин анх чамд итгэл үзүүлж байсан  хөндлөнгийн хүмүүс байдаггүй.

Чи миний юу хэлэх гээд байгааг ойлгож байна уу?

Хөндлөнгийн хүмүүс буюу танихгүй хүмүүс чинь чиний хамгийн сайн худалдан авагч, үйлчлүүлэгч нар чинь байдаг.
Хөндлөнгийн хүмүүстэй үргэлж сайхан харилцаатай бай.


URL:

Нэр: hi Огноо: 19 June 2015

tanihgui humuust itgevel yostoi hulhiduulaad duusna shuu dee

Сэтгэгдэл бичих