А.Игуодала түүхэнд нэрээ үлдээлээ

NBA-ийн 2014-2015 оны улирлын шигшээ тоглолтод “Голден Стэйт Уорерз”-“Клевлэнд Кавалейрс”-ийг хожсон билээ. “Алтан мужийн дайчид” улирлын турш гайхалтай амжилт үзүүлж, 67 хожил, 15 хожигдолтой плей-оффт өрнөд бүсийн эхний байраар гарч ирсэн. Улмаар “Нью Орленс Пеликанс”-ийг 4:0, “Мемфис Гризлес”-ийг 4:2, “Хьюстон Рокетс”-ийг 4:1-ээр буулган авсан.

Харин финалд Л.Жеймс, Т.Мозгов, И.Шумперт тэргүүтэй “Морин цэргүүд”-ийг цуврал зургаан тоглолтын эцэст 4:2-оор ялсан. “Голден Стэйт Уорерз”-ын бүрэлдэхүүнд зургаа дахь тоглогчийн үүргийг маш амжилттай гүйцэтгэсэн А.Игуодала шигшээ тоглолтын “үнэ цэнэтэй” сагсан бөмбөгчөөр нэрлэгдсэн аж.

Энэ нь Игги домогт Ш.О’Нилийн түүхэн амжилттай зэрэгцүүллээ. Өмнө нь Шак ганцаараа Олимп, дэлхийн аваргын алт, улирлын аварга, шигшээ тоглолтын “үнэ цэнэтэй” тоглогчоор шалгарсан ажилт гаргаж байжээ.

Үндэсний сагсан бөмбөгийн лигийн түүхэнд олимп, дэлхийн аварга, улирлын аварга, финалын “үнэ цэнэтэй” тоглогчоор шалгарч байсан ганцхан тоглогч байдаг. Тэр нь домогт Ш.О’Нил юм. Харин өнөө жил Андре Игуодала аваргын цом, финалын “үнэ цэнэтэй” тоглогчоор нэрлэгдсэн бөгөөд өмнө нь 2010 онд Турк улсад болсон дэлхийн аварга, “Лондон 2012” зуны Олимпийн ХХХ дахь их наадамд “Мөрөөдлийн баг”-ийн хамтаар түрүүлсэн.

Э.Гүнтөмөр

mongolcom.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.