Ерөнхий сайд Орост хийсэн айлчлалаа ингэж дүгнэв

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:

4b3f85irhcgda3i12f3cgj9p5s

Ойрын хугацаанд хийх гурван айлчлалынхаа нэгийг амжилттай дуусгаж байна. Манай улсын гадаад бодлогын хувьд хоёр хөрштэйгөө харилцах энэ харилцаа тэргүүлэх чиглэлийн нэг байсаар ирсэн. Сүүлийн жилүүдэд манай хоёр орны харилцаа нэг байрандаа эргэлдээд, хамтарсан үйлдвэрүүдийн аж ахуйн сэдвийн маргаанд оролцоод байх болсон. Тиймээс гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд энэ асуудлууддаа эрч хүч өгөх, гацсан байгаа зарим асуудлаа хөдөлгөх, шийдэх, үүнд үндэслээд том төслүүддээ, том асуудалдаа оръё. Бид хэтэрхий урт хугацаанд хэтэрхий жижиг сэдвээр байрандаа эргэлдлээ. Энэ бол миний ОХУ-д хэлэх гол мессеж байлаа.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй хийсэн уулзалт үр дүнтэй боллоо гэж дүгнэж байна. 30 минут уулзахаар товлосон ч уулзалт 50 гаруй минут үргэлжилсэн.

Монголтой хамтарсан үйлдвэрүүдийн захирлуудыг Оросын тал энэ уулзалтад оролцуулсан. Манайх ч мөн адил Эрдэнэт үйлдвэр, Төмөр зам, Төрийн өмчийн хороо зэрэг холбогдох байгууллагын албан тушаалтнуудаа байлцуулсан.

 

Эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын талаар уулзалтаар ярьсан. Эхний ээлжинд, хамтарсан үйлдвэрүүдийн аж ахуйн асуудлуудыг Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн түвшинд хүргэдгээ одоо зогсооё. Бизнес, төлөөлөн удирдах зөвлөлийн хүрээнд асуудлуудаа шийдвэрлэдэг болъё. Ер нь жилд нэг, хоёрхон хуралддаг энэ зөвлөлөөс гадна үйл ажиллагааг нь гардан явуулдаг гүйцэтгэх захиралд эрх мэдлийг нь шилжүүлэх замаар асуудлуудаа хурдан шийдвэрлэе гэдэг асуудлыг тавьсан. Төмөр замын хувьд тээвэрлэлт, түлшний асуудлыг ярьдаг. Энэ асуудалд тодорхой шийдлүүдийг гаргаж, шийдвэрлэнэ гэдгээ Засгийн газрын тэргүүний хувьд илэрхийллээ. Таван төгрөг, тавантэрбумаас болж цаана нь орж ирэх илүү том хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлаа гацааж таарахгүй. Хамтарсан үйлдвэрүүдийн асуудлуудад тал талаасаа анхаарч ажиллая гэж ярилцсан.

Монгол Улсын малын тоо толгой 60 саяд хүрлээ. Мичин жилийн зуд гэж манайхан ярьдаг. Өвлийн бэлтгэлээ сайтар хангаж, хадлан тэжээлээ бэлтгэх ёстой гэдгийг хэвлэлийнхэнтэй уулзсан энэ далимд малчдадаа уриалмаар байна. Манай улс бололцооныхоо хэрээр мах экспортлох ёстой.

Монголоос мах экспортлох, малыг халдваргүйжүүлэх вакцины эхний шатны хөтөлбөрийг хэрэгжүүлж, цаашид үргэлжлүүлэхээ Ерөнхийлөгч В.В.Путин илэрхийлсэн.

Өнөөдрийн байдлаар Монголоос ОХУ-руу мах экспортлох болзлыг 7 үйлдвэр хангаад, тус улсад мах экспортлоход бэлэн болсон байгаа.

Манай хоёр улсын хооронд иргэд визгүй зорчдог болсонтой холбогдуулаад хил, гааль дээр зорчигчдын хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Ялангуяа, Оросын хил дээр дараалал, асуудал үүсч байгааг хэлсэн. Үүнд Ерөнхийлөгч биечлэн оролцож зохицуулалт хийнэ гэсэн. Иймд Оросын хил дээрх нөхцөл байдал сайжирч, визгүй зорчдог болсон энэ шийдвэрийн үр дүн бүрэн утгаараа гарна гэдэгт итгэлтэй байна.

 

Хос төмөр замтай болох, төмөр замаа цахилгаанжуулах ажлуудаа бид авч явах ёстой. Үүний зэрэгцээ Оросын хувийн хэвшлийнхэн том төслүүд, зам барилгын ажилд хөрөнгө оруулах сонирхолтойгоо хэлсэн. Тэдний энэ саналыг Ерөнхийлөгчид уламжлахад Монгол Улсад хөрөнгө оруулах хувийн хэвшлийг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.

 

Орос хэлээр ярьдаг монголчуудын тоо 1990 оноос хойш 30 хувиар буурлаа гэсэн албан бус судалгаа байдаг. Орос сургалтын хөтөлбөрөөр хичээллэдэг цэцэрлэг, сургууль, их дээд сургуулийн үйл ажиллагааг дэмжих, сургалтыг чанаржуулах, багшлах боловсон хүчнийг бэлтгэхэд Оросын тал анхаарч ажиллахаа илэрхийлсэн.

 

Энэ айлчлалын үеэр Евразийн эдийн засгийн комиссийн Сайд нарын зөвлөлийг тэргүүлж байгаа В.Б.Христенкотой уулзаж, “Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны тухай санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. ОХУ-ын Засгийн газар тээврийн тариф, гаалийн татварын асуудлуудаа эдийн засгийн комисст шилжүүлсэн учраас энэ комиссийн үйл ажиллагаанд манай улс идэвхтэй оролцож, гишүүн биш ч ажиглагч орны хувьд ОХУ-аас дамжиж гарч буй тээвэр болон гаалийн татвар бусад асуудалд дэмжлэг авах бодит шаардлага гарч байгаа юм. Иймд хамтарч ажиллах нь зөв юм.

Ирэх долдугаар сард гурван орны төрийн тэргүүн ОХУ-ын Уфа хотод уулзана. Энэ уулзалтаас өмнө тодорхой асуудлуудаа шийдэх ийм бололцоо гарч ирж байна. Нэг үгээр хэлбэл, жаахан холдоод байсан хойд хөрш маань ойртох бололцоо гарсан айлчлал боллоо гэж дүгнэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцдогт ОХУ талархалтай ханддаг. Манай улс хоёр дахь жилдээ оролцлоо. Энэ чиглэлийн харилцаагаа хадгалж, Оросын бизнес, хөрөнгө оруулагч, Засгийн газартай хамтарч ажиллах нь манай улсад бодитой үр дүн өгнө гэж харж байна гэж Ерөнхий сайд хэллээ.

 

Тэрээр дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 


URL:

Нэр: ИРГЭН Огноо: 20 June 2015

ЗӨВ ШҮҮ

Нэр: зочин Огноо: 20 June 2015

Дахиад л орос руугаа гүйх нь шив дээ засгийнхан маань.Уншигч минь В.И.Ленин гэж дуулаа л биз дээ? Тэрээр: “Ах дүү улс гүрэн гэж байдаггүй,ах дүү үндэстэн гэж байдаг” гэж хэлсэн үгийг нь Амгалан дахь “Жанжны клуб”дотор ормогц алтан үсгээр улаан хилэнгээр бүрсэн самбарт бичээтэй байсныг” миний энэ муу хоёр циймэр нүгэл хурааж хараад” гайхахын дээдээр гайхаж байсан юм.Энэ ч 70-аад онд юм шүү дээ. Үүнээс 20-оод жилийн дараа орос цэргүүдийг хөөж гаргаад овоо л загнаадах шиг болсон.Энэ бол колончлрлын савраас мултарсан хэрэг байсан гэж боддог юм. Өвөртөлж унтсан айлын авгай нэг дургүй нь хүрээд босоод явчихвал нахина гэж гонж байдаг даа,мэднэ биз дээ? Засгийнхан маань Ю.Цэдэнбал шиг орост нахиулах гээд ах дүү энэ тэр гээд хэлчихээгүй биз дээ? Алуулна шүү. Биеэ даасан айлын өрхийн тэргүүн шиг загнана биз дээ засгийн сайд дарга нар. Дээр хэлсэн “Айлын авгайгаас” дээр л байгаасай.Тэхгүй бол алуулах гээч юм болно доо. 1930-40-өөд оны цэрэг явсан нэг луухаан “Хай ЯПАН хүн айхтар гэсэн чинь тэр худлаа байсаа шүү. Сулиан хүн ёстой айхтар шүү”гээд толгой сэгсрээд байсан гэдэг.

Нэр: зочин Огноо: 20 June 2015

Дахиад л орос тийшээ харайлгав уу даа засаг маань?. Сайханбилэг сайд “Орос хэлээр ярьдаг хүний тоо 30% -р буурсныг цохжээ. Харамсаад ч байгаа юм шиг.За энэ ч манайхан айгаад тэгэж байгаа хэрэг байх.Путиныг ирэхэд онгоцны буудал дээр орос сургуулийн хүүхдүүдийг жагсаасан байсан нь учиртай хэрэг байжээ. Тэдгээр хүүхэд зуругтаараа Украины байдлын тухай мэдээ үзээд “Биднийг хамгаална гэсэн буутай цэргүүд оросоос ирээд Монголчуудыг минь буудаж мэдэх юм гэж бодоо гэж үү? нялх юмс. Украинд байдаг оросоор ярьдаг хүмүүсийг хамгаална гэсээр Оросууд буу зэвсгээ агссанаас хойш тэнд алаан түлээн болж байгаа биш үү? Хэцүү шүү дээ ах нар. Оросуудыг ямар эс мэдэх биш.Яаж чиг л мэддэг биз дээ? Оросуудын хийсэн геноцитод 30000 гаруй сэхээтнүүдээ шудуулж байлаа. Колончлолын жилүүдэд өдий төдий мал хөрөнгө эд баялагаа шулуулж байлаа. ю.Цэдэнбал маань “Оросын харьяат болно” гээд гүйж явлаа.Түүх их бий л дээ.Түүхэн сургамж ирээдүйд л хэрэгтэй гэдэг бол тэр үед ирээдүй байсан цаг үе одоо ирээд байна. Тэхээр Засаг л мэдэж дээ хөөрхий.Ард түмнийхээ л үгийг дуулж байж болох бололтой юм ярьцгаадаг нь “ХУДЛАА” шүү дээ,нохой ох. Орос,Хятад гэсэн нуль хулмастай нөхдүүдтэй заваарна гэхээс огиудас хүрэх юм.

Нэр: Зочин Огноо: 20 June 2015

Үлдсэн орд газраа зараад шанд нь ахиухан авилгаа аваад хурдхан огцорхоосоо өмнө америк гарч зугтах гарцаа олох гэж Сайханбилэг яаран хариар зугаалаж байна. Өөрийн улсдаа ашиггүй арилжаа хийж өөрсдийгөө баяжуулдаг улсууд эх орныхоо төлөө явав гэж. Явах болгондоо монгол улсдаа гай авчирах юм худлаа ярьж байхаар хариар тэнэж улс орноо зардгаа ядахдаа болимоор .Батган суусан газар балагтай Сайханбилэг явсан газар садаатай гэдэг л болж байна.

Сэтгэгдэл бичих