Хятадын үйлдвэрлэл дахин тогтворгүйжжээ

32_47c48c09318a8729d6dabf489d51be77cc6e5487

Дэлхийд хоёрдогч том эдийн засагтай орон болох Хятад улсад үйлдвэрлэлийн үйл ажиллагаа дөрөв дэх сардаа үргэлжлэн бууралттай гарчээ. Гэсэн ч энэ зургадугаар сард үйлдвэрлэлийн салбар харьцангуй тогтвортой байна гэж ажиглагчид таамаглаж байгаа юм. HSBC/Markit PMI индекс нь гурван сарын байдлаар өсч, тавдугаар сард 49.2 байсан бол нэмэгдэж, 49.6 болсон байна. Гэсэн ч урьдчилсан түвшин нь 50 онооноос доош хэвээр байгаа юм. Мэргэжилтнүүд эдийн засгийг сэргээж, өсөлтийг дэмжихийн тулд арга хэмжээ авч байгаа хэмээн эх сурвалжууд дамжууллаа. Түүнчлэн экспортын дүн ажиглагчдын таамагласнаас буурсан дүнтэй гарч, харин компаниуд санхүүгийн зардлаа багасгаж, хэмнэлт хийхийн тулд ажлын байрны цомхотгол хийсээр байгаа юм.

 


URL:

Сэтгэгдэл бичих