ЄМНЄГОВИЙГ ЭРЧИМ ХVЧЭЭР НАЙДВАРТАЙ ХАНГАНА ГЭДЭГ ХVНДХЭН БАЙНА

Даланзадгадын Дулааны цахилгаан станцын Ашиглалтын албаны дарга Г.Мєнх-Амгалантай ярилцлаа.

-Даланзадгадын дулааны цахилгааны станц жил бvр л хєлдлєє хэмээн яамныхныг бажигдуулдаг. Энэ жил євлийн бэлтгэлээ хэр базаав?
-Єнєєгийн байдлаар станц тус бvр хоёр турбин, зуухны схемтэйгээр ажиллаж байгаа. Аймгийн тєвийг эрчим хvч, дулаанаар хангаад зогсохгvй, зургаан сумд цахилгаан нийлvvлж байна. Одоогийн байдлаар нутгийн хєрєнгє оруулалтаар дахиад 3 мВт-ын станц барихаар єргєтгєл хийгээд одоогоор 50 хувьтай явж байна. Засвар vйлчилгээгээ хийгээд явж байна.

-Уул уурхайг дагаад Даланзадгад хотод барилга байгууламж нэмэгдэж, хvн ам ихээр шилжин ирж байгаа гэсэн. Тэгэхээр vvнийгээ дагаад эрчим хvч, дулааны vйлдвэрлэл ч єсч байгаа байх?
-Илт мэдрэгдэж байгаа. Сvvлийн хоёр жилд дунджаар 800-1000 кВт эрчим хvч нэмж vйлдвэрлэж байна. Энэ нь аймгийн хvн амын єсєлттэй холбоотой байх л даа. Уг нь 3 мВт-аар 2010 он хvртэл хотыг эрчим хvчээр хангана гэсэн тєсєл анх хийсэн юм билээ. Гэтэл энэ маань хэтрээд байна. Бид 3 мВт-ын станцаа ажилд оруулчих юм бол нийтдээ 9 мВт болно. Энэ маань 3-4 жилийн дараа дахиад аймгаа эрчим хvчээр найдвартай хангах нєєц бололцоо харагдахгvй байгаа. Vнэндээ 3 мВт-аар єсгєж байна гэдэг 2-3 жилдээ аймгаа эрчим хvчээр хангах бололцоотой юм. Ямартай ч 110 кВт шугам хотоос татах уу гээд ярьж байгаа. Vvнийгээ нэн даруй шуурхай хийхгvй бол манай аймаг хэдэн жилийн дараа гэхэд эрчим хvчээр найдвартай хангагдана гэдэг хvндхэн болох нь.
-Шинэ Даланзадгад хот баригдана. Тэгэхээр станц эрчим хvч дулаанаар найдвартай хангана гэдэг хvндхэн байх нь ээ?
-Тийм ээ. Шинэ Даланзадгад хот баригдвал эрчим хvч дулаанаар найдвартай хангана гэвэл манай станцын хvчин чадал хаана ч хvрэхгvй. Бид шинэ хотхон байгуулвал станц ямар байх техникийн нєхцєлєє єгчихєєд байгаа. Цахилгааныг нь хангаж болдог юм аа гэхэд дулааныг бол яагаад ч чадахгvй. Их юм хийх шаардлагатай. Ямар ч гэсэн энэ сарын 15-нд станц тєлєв-лєгєєт тэг зогсолт хийж засвар vйлчилгээгээ хийчих санаатай.
-Станц тєсвийн хєрєнгє оруулалттай гэдэг. Засвар vйлчилгээ жил бvр хийгээд, яам, ДЦС-аас хvртэл мэргэжилтэн ирж ажиллах мєртлєє техник нь эвдэрсэн эсвэл оршин суугчид нь хєлдлєє гэх юм?
-Єнгєрсєн жил 1.5 тэрбум тєгрєгийн татаас єгсєн гэж ярьдаг. Манай аймгийнхан юу гэж ярьдгийг мэдэхгvй. Угаасаа татаас єгєхгvй бол аймгийнхаа иргэдийг эрчим хvчээр хангах боломжгvй л дээ. Ашиггvй ажилладаг байгууллагын нэг шvv дээ. Татаасгvй бол явахгvй. Харин аймгийн 80 жилийн ойн хvрээнд 3 мВт хєрєнгє оруулалттай станц барина гэсэн. Одоогоор амжаагvй л байна. Барьж байгаа хvмvvс нь хугацаа алдаад л явж байх шиг байна. Єнєєдєр манай станцад хотоос дєрвєн хvн ажиллаж байгаа.
-Станц хэзээ хэвийн байдалдаа орох бол?
-Станц хэвийн болно гэдэг найдлагагvй л дээ. 10 гаруй жил зогсолтгvй ажилласан техник тоноглолтой учир байнгын тасралтгvй эрчим хvч, дулаан тvгээнэ гэдэг харагдахгvй байгаа юм. Гэхдээ яахав манай ажилчид техник технологийнхоо сайн мууг бvтэн 10 жил vзчихсэн юм болохоор тэр нь ингэж эвдэрдэг ингээд засчихна гэсэн єєрийн арга барилтай болчихсон болохоор євєлжилтийн бэлтгэл, зуны засвар vйлчилгээ гээд график гаргаад мєрдєєд явж байна. Єнгєрсєн жилээс сургамж аваад станцаас дулаан тvгээх тєв гэж тусдаа байгууллага байгуулаад бvх шугамаа солих ажил хийж эхэлсэн. Євєлдєє дулааны шугамын хєлдєлтєєс бvрэн сэргийлж чадна. Энэ богинохон хугацаанд их юм хийх гээд бvгд амралтгvй ажилладаг.
-ТЭЦ III, IV бол тэг зогсолт хийгээд эсвэл бэлтгэл техникээ ажиллуулаад засвар хийдэг. Харин танай станцын хувьд хvнд юм?
-Vндсэн тоноглолоороо л явж байгаа. Засвар vйлчилгээ хийх боломж олдохгvй. Тасралтгvй нvдчихээр эвдрэл гэмтэл гардаг. Бид нар шєнє нь нэг тоноглолоо зогсоосон болоод хам хум засвар хийж ажиллуулдаг. Хэрвээ бид нар дахиад бэлтгэл тоноглолтой болчихвол техник ашиглалтын дvрмийн дагуу явуулаад ямар ч засвар vйлчилгээ хийгээд явчих боломжтой л доо.
-Нvvрсээ хаанаас татах уу. Хєрєнгє мєнгєний гачаал байдаг л байх?
-Энержи ресурс жилдээ 30 мянган тн нvvрс vнэгvй єгдєг. Бvтэн жил хэрэглэчихдэг юм. Манай давуу тал. Станцын жилийн хэрэгцээ 30-35 тн. Нvvрснийх нь чанар сайн. Аймгийн иргэд талархаж явдаг. Харин нэг хvндрэлтэй зvйл нь говь нутагт хэдэн жилийн дунджаас 2-3 градусаар халуун нэмэгдсэн гэж тооцооны инженер ярьж байгаа. Дєрвєн vндсэн тоноглол зэрэг ажиллагаатай болохоор хєргєлтийн ус маань хєргєж чадахгvй байгаа. Хvчин чадал нь багадаад байна гэсэн vг. Ярьж байгаад дахиад хvчин чадлыг нь нэмэх, хєргєлтийн усан цамхаг хийчих юм бол халуунаас айх хэрэггvй болох гээд байна.
-Энэ олон уул уурхайн компани орон нутгийн хєгжилд хєрєнгє оруулахдаа станцыг дэмжих санаачлага гарах юм уу?
-Харагдахгvй юм. Ганц дэмжиж байгаа нь Энержи ресурс л байна. Хєгжлийн бодлогын хэлтсийн даргын хэлснээр сvvлийн гурван жилд Даланзадгад хотын хvн ам хоёр дахин нэмэгдлээ. Хєдєлгєєнт хvн амтайгаа нийлээд 70 мянга гарчихлаа гэсэн. Vvнийг дагаад ч сvvлийн нэг жил эрчим хvчний vйлдвэрлэл єсч байна. Гэтэл хагас жилийн байдлаар 1300квт эрчим хvч хэрэглэх техникийн нєхцєл олгочихсон. Хувь хvн компаниуд тэнд ийм барилга байгууламж барих гэсэн юм аа гээд эрчим хvч, дулааны нєхцєлєє авахыг хэлээд байгаа юм. Гэтэл станцын хvчин чадал хvрэхгvй болох аюул ирээд байдаг.



URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.