“Хүй долоо худаг”-ийн ариун цэврийн газрын АРИУН ЦЭВЭР

b70ed09d535adc86bigТун удахгүй Монголчуудын жилийн жил тэсэн ядан хүлээдэг Үндэсний баяр наадам, Ардын хувьсгалын 94 жилийн ойн сураг чимээ ихээхэн сүр дуулиантай байгаа. Гаднаас одууд авчирч дууллуулах ч сураг гарч байгаа. Тэгвэл энэ жилийн наадмын төсөвт хоёр тэрбум 747 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн.

Чухам энэ төсөвлөсөн их мөнгийг ямар зүйлд зарцуулахаа ч тодорхойлчихсон. Гэтэл өнөөдөр манай УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ хямарчихсан, ард түмний амьдрал хэцүүхэн байгааг хэн ч хэлнэ.

За энэ ч яахав наадам бол болдгоороо л болно. Гэтэл энэ их төсөвлөсөн мөнгийг хэрэгтэй зүйлд нь зарцуулах болов уу. Ядахдаа л наадамчин олонд зориулсан нийтийн бие засах газрын асуудал орхигдоод байдгийг жилийн жилд  л иргэд хэлж шүүмжилсээр байдаг ч тодорхой ажил хэрэг болгосон нь үгүй. Наадамчин олон ХҮЙ ДОЛОО ХУДАГ-т наадамладаг ч нийтийн бие засах газрын асуудал өнөөдөр ч хэвээр байна. Өнгөрөгч амралтын өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн “ИРГЭДИЙН БАЯР” Хүй долоо худагт  болж өнгөрсөн.

Гэтэл өнөө нийтийн бие засах газрын асуудал бас л иргэдийн бухимдлыг төрүүлээд авсан нь нууц биш. Доторх тохижилт муу, гараа угаачих усгүй зэрэг асуудлууд тулгарсаар. Хэзээ энэ асуудлыг шийдэх юм бол.

 

ЧОЙ

 


URL:

Нэр: oloo Огноо: 24 June 2015

zuvhun ardyn huvisgal bish bh shuu

Сэтгэгдэл бичих