Ахмадын спортын анхдугаар наадам болно

Эрүүл мэнд, спортын яам, Биеийн тамир спортын хөгжлийн төв, Монголын ахмадын холбоо, Монголын ахмадын спортын холбооноос хамтран Ахмадын спортын анхдугаар наадмыг зохион байгуулах гэж байна  . Тус наадам энэ сарын 26-27-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах юм. Ахмад тамирчдын амжилтыг ахиулах, бие бялдрыг чийрэгжүүлэх, олон улсын тэмцээнд өрсөлдөх ахмад тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой тус тэмцээн ширээний теннис, шатар, кросс гүйлт, гольф, талбайн теннис гэсэн таван төрлөөр болох юм байна.

359f1fcc6ec7088a81dd124613a8ae33big

Тодруулбал, шатар “Хос мастер” клубт, ширээний теннисний “Оч” клубт, талбайн теннис Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох бол граунд гольф, кросс гүйлтийн тэмцээн Тэрэлж “Мидори” төвд болох аж.

Эдгээр спортын төрөл бүрт тэргүүлсэн тамирчид ирэх есдүгээр сарын 10-14-нд нийслэл хотод болох Олон улсын ахмадын спортын анхдугаар наадамд оролцох юм.

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.