Эрлийз морьдыг тусад нь уралдуулах болов

05bf803100728abcoriginalЖилийн жилд л наадмын комис эрлийз хурлийз адууг хэрхэн уралдуулах вэ гэсэн толгойны өвчинтэй тулгардаг. Энэ асуудлийг өчигдөр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Үндэсний хороо хуралдаж шийдвэрлэжээ.

“Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журам”-ыг баталж, эрлийз буюу шинэ цагийн монгол морьдыг долдугаар сарын 13-нд Хүй долоон худагт уралдуулахаар шийдвэрлэв. Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөрийг баталлаа. Мөн Хүй долоон худаг болон Төвцэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтын ажлыг долдугаар сарын 5 гэхэд дуусгаж бэлэн болгох, засварын ажлыг чанартай хийж гүйцэтгэхэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.

 

ЧОЙ


URL:

Сэтгэгдэл бичих