Нийт нутгаар дуу цахилгаантай бороо үргэлжлэн орно

Ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх талаар Ус, цаг уурын хүрээлэнгийн инженер Э.Дариймаагаас тодрууллаа.

-Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар ямар байх бол?

-Энэ сарын 12-16-ний өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв гарсан. 12-нд нутгийн зүүн хагаст, 13-нд зүүн зүгийн нутгаар, 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд зарим нутгаар дуу цахилгаантай бороо
орно. 12-13-нд говь талын нутгаар секундэд 18-20 метр хүрч сэрүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6, өдөртөө 13-18, говийн бүс нутгаар шөнөдөө 9-14, өдөртөө 24-29, бусад нутгаар шөнөдөө 5-10, өдөртөө 17-22 градус дулаан байна.

-Нийслэлд цаг агаар ямар байх вэ?
-Нийслэлд ойрын өдрүүдэд түр зуурын бороо орно.

-Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо үргэлжлэн орно гэлээ. Иргэд болон малчдад анхааруулж юу хэлэх вэ?

-Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр гол Цагаан-Үүр сум орчмоор, Хангай нуруунаас усжих Тамир голын усны төвшин өмнөх өдрийнхөөс 5-30 см буурсан ч үерийн түвшинг 10-20 см даван хүчтэй үерлэж байна. Мөн Хангайн нуруунаас эхтэй Байдраг, Шаргалжуут, Онги голын усны төвшин олон жилийн дундаж төвшинг 10-45 см давсан хэвээр байгаа. Дээрх голуудын сав газраар нутаглаж буй ард иргэдийг нүүж суурьших, аж ахуйн үйл ажиллагаа явуулах, аялал зугаалгын үед үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

О.Бүрнээ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.