Улсын эмнэлэг яагаад хүнд суртал, хангамж тааруу, харьцаа муутай байдгийг мэдэх үү?

1435297970558ce8b29b793Бүх зүйл учиртай

Улсын эмнэлэг яагаад хүнд суртал, хангамж тааруу, харьцаа муутай байдгийг мэдэх үү? Учир нь тэднийг “үнэгүй” хувьчлахын тулд. Эмч сувилагчдын цалин хөлсийг санаатайгаар хамгийн доод түвшинд барина. Түүнийгээ улс орны эдийн засгийн хүндрэлтэй холбон ёстой ш**ж өгнө. Манай эмч нар чадваргүйдээ биш тэднийг цаанаас нь чадваргүй мэт харагдуулахыг хичээнэ. Түүнийгээ батлах гэсэн мэт Ерөнхийлөгчөөсөө эхлээд бүгд гадаад орнуудад эмчлүүлж сувилуулна. Эрүүл мэндийн салбарыг удирдах үе үеийн сайд дарга нар дандаа шахааны бизнесээ хийж ирсэн. Гадны маш олон тусламж, тэтгэлэг ер нь хэрэгцээтэй гэсэн бүх урсгалыг хааж эсвэл зориуд хүлээн авдаггүй.

Бусдын сайхан сэтгэлээр өгсөн бэлгэнд /тоног төхөөрөмж/ хүртэл татвар тавьж, өнөөх новшийн авилгалаа нэхнэ. Цаад санаа нь улсын гэх тодотголтой юм болгон муу муухай юм гэсэн сэтгэгдэл иргэдэд төрүүлж тархийг нь угаах. Тэгэхээр энэ нь луйварчид төрийн өмчийг санаатайгаар хувьдаа завших үйлдэл гэж болно. Сайн анзаараад байгаарай. Яваандаа улсын мэдэлд байгаа бүх эмнэлгүүдийг хувьчлах компанит ажил өрнөнө. Угаасаа өрхийн эмнэлгүүд нь хувь хүмүүсийн мэдэлд очоод дуусаж байгаа. Түүнийгээ менежментийн хувьчлал энэ тэр та бидний толгойг эргүүлнэ. Өнөөдөр Монголд хамгийн ашигтай бизнес бол эм болон эмнэлэгийн бизнес гэхэд буруудахгүй. Бидний хамгийн их өвчилдөг хавдар, харвалт, шигдээсээс эхлээд нүд шүд харшил гээд бүгд хувийн мэдэлд очсон. Удахгүй эрүүл мэндийн даатгал гэх систем үгүй болж бүх зүйл мөнгөөр хэмжигдэнэ. Товчхондоо бол мөнгөтэй нь үлдэж, мөнгөгүй нь үхээд дуусна гэсэн үг. Ийм л байна. Гүйцээ…


URL:

Сэтгэгдэл бичих