Наадмын тоглолтыг “Хөсөгтөн” хамтлаг нээнэ

uls_55908a266537e_1

Үндэсний их баяр наадам, Их монгол улс байгуулагдсаны 809 жилийн ой, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд наадамчин олондоо зориулан тоглогдох “Монголын гайхамшигт урлаг”  ардын урлагийн тайлбарт тоглолтыг “Хөсөгтөн” хамтлаг нээхээр болжээ. Тоглолтын үеэр уламжлалт наадгайн тэмцээн уралдаан, үндэсний хувцас загварын шоу тоглолт үнэ төлбөргүй зохион байгуулагдах юм байна. Үндэсний их баяр наадмын Урлаг соёлын салбар хороо, Монголын Урлагийн Залуучуудын Холбоо, Нийслэлийн Соёл Урлагийн Газар нар хамтран зохион байгуулж буй тус тоглолт долдугаар сарын 11,12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд 11:00-19:00 цагийн хооронд зохион байгуулагдах бөгөөд тоглолтод нийслэлийн харьяа дүүргүүдийн ардын урлагийн авьяастнууд, уламжлалт наадгайн өв тээгчид, судлаачид, “Андра” загварын агентлагийн дизайнер, моделиуд оролцох юм байна.


URL:

Нэр: irgen Огноо: 29 June 2015

Zuv zuitei shiidver bna, uursdiin mongol hamtlaguudaa demjij tedend uram hairlaj, setgeliin dem ugie

Сэтгэгдэл бичих