Цонхоор орж ирэх гудамжны чимээ хүнийг үхэлд хүргэдэг

Английн Хатан хааны коллеж болон Лондонгийн Эрүүл мэнд, Анагаах ухааны сургуулийн эрдэмтэд хамтран цонхоор орж ирэх гудамжны чимээ шуугиан хүний үхэлд хэрхэн нөлөөлдөг болохыг судалжээ. Судалгааны үр дүнд гудамжны шуугиан, чимээ хүнийг ядрааж үхэлд хүргэдэг болохыг олж тогтоосон байна.

3vqpspg8p2k8ahsanqlhid7ij2

Эрдэмтэд дуу чимээний түвшин нэмэгдэх тусам хүний цусны даралт өсч, стресстүүлдэг болохыг мэджээ. Дуу чимээ ихтэй гудамжинд амьдардаг хүмүүст энэ үзэгдэл илүү их тохиолддог байна.

Эрдэмтэд хүн удаан хугацааны турш 40 дБ /децибел/ чимээ, шуугианыг сонсох нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үзжээ. Харин хүнийг 90 дБ чимээ шуугиан дүлийрүүлдэг бол, 140 дБ чимээнд хүний хэнгэрэг урагдаж, цус алддаг байна.

Судлаачид 2003-аас 2010 оны хооронд Лондон хотод амьдарч байсан 8.6 сая хүний талаарх мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ. Тэгэхэд цонхоор өдөрт 60 дБ дуу чимээ орж ирдэг, түүнийг сонсдог байсан иргэдийн нас баралтын түвшин 55 дБ дуу чимээ сонсдог байсан хүмүүсийнхээс 4% илүү байжээ. Тэдний ихэнх нь зүрх, судасны өвчнөөр өөд болсон байна.

Судалгааг явуулсан эрдэмтэд Лондон хотын эрх баригчдад оршин суугчдын эрүүл мэндийг сайжруулах, мега хотуудын дуу чимээг бууруулах асуудлыг нэн яаралтай шийдвэрлэхийг зөвлөжээ.

Эх сурвалж: http://informing.ru


URL:

Сэтгэгдэл бичих