Ц.Намуун: Хөхөвчгүй зураг авахуулснаараа клип маань олон хүнд хүрсэнд баяртай байгаа

20150629080558“Киви” хамтлагийн дуучин Ц.Намуун бие даасан уран бүтээлээ туурвиж, 5 дуутай “Ганц хором” цомгоо гаргаад байгаа билээ. Тэгвэл энэ цомгийнхоо эхлэл болсон    “Ганц хором” дууныхаа клипийг гаргаад удаагүй байгаа.

Энэхүү уран бүтээлийн продюсерээр Б.Ангирмаа ажиллаж,  аяыг “Ocean Grey” продакшн, үгийг “Опозит” хамтлагийн Энэрэл бичсэн. Энэхүү дууны клипэнд дуучин Намуунаа хөхөвчгүйгээр зургаа авахуулж гарсан нь бас нэгэн ярианы сэдэв болоод байгаа юм.

Тэгвэл дуучин бүсгүй өнгөрсөн долоо хоногт “Учиртай урилга” нэвтрүүлэгт оролцохдоо энэ талаараа ярьжээ. Тэрбээр “Тэр бол манай найруулагчийн клипэнд ямар нэг зүйл харуулах гэсэн санаа байсан. Тэнд чинь зохиомж гэж байгаа.

Бид хувцаслалт дээрээ хүртэл ярилцдаг. Энэ клип дээр энгийн хувцаслах хэрэгтэй байна гэдгийг ярьсан. Харин тэгэхдээ хөхний даруулга зүүхгүй шүү гэдэг шаардлагыг тавьсан. Энэ бол эмэгтэй хүний хувьд байдаг л зүйл. Би түүнд огт ач холбогдол өгөхгүй байгаа. Магадгүй энэ нь илүү их шуугиан тариад, клип маань илүү олон хүнд хүрсэнд баярлаад байгаа” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: www.mminfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих