Сурын харвааны шилдэгүүд тодорлоо

c09522ff-e145-4624-9b48-e766aedd1856
Монголын үндэсний сур харвааны өсвөрийн болон насанд хүрэгчдийн УАШТ Орхон аймагт болж, өнгөрлөжээ.
Тэмцээнд 22 байгууллагын 88 баг, 360 гаруй харваач 35 багц медалийн төлөө цэц мэргэн, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна.
Тэмцээн хасаа, хана харвааны төрлөөр болж дүнгээ гаргахад насанд хүрэгчдийн хана харвааны эрэгтэйчүүдийн ангилалд Орхон аймгийн “Хангарьд” спорт клубийн харваач Э.Ганчулуун, эмэгтэйчүүдийн ангилалд “Хот монгол” группийн харваач Н.Өлзийханд нар тэргүүлжээ.
Харин тэмцээний нийлбэр дүнгээр Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчид түрүүлсэн бол Орхон аймгийн баг дэд байр эзэлсэн байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих