Нийслэлийн Монгол Консерватив намын даргаар Б.Энхбаяр сонгогдлоо

11693123_774058066043922_1249075075_nМонгол Консерватив нам /МКН/-ын анхан шатны байгууллагуудыг байгуулах бэлтгэл ажил нь явагдаж дууссан бөгөөд энэ хүрээнд нийслэлийн МКН энэ сарын 29-нд буюу өчигдөр хурлаа хийж улс төрийн үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Уг хурлаар үйл ажиллагааныхаа чиглэл, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн нийслэлийн МКН-ын даргаар Б.Энхбаярыг сонгож, өнөөдөр хэвлэлийн хурал хийх үеэрээтамга тэмдгийг нь гардуулан өгсөн юм. Хэвлэлийн хуралд тус намын дарга Н.Дашдаваа, улс төрийн ажилтан Б.Гэзэгтбадам нар оролцсон бөгөөд нийслэлийн МКН-ын дарга Б.Энхбаяр “Миний бие энэхүү үүргийг хариуцлагатай хашиж, эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж ажиллана гэдгээ та бүхэнд хэлье. Мөн итгэл хүлээлгэж нийслэлийн МКН-ын даргаар сонгож байгаа эрхэм журмын нөхдөдөө талархалаа илэрхийлье. Цаашид намынхаа үзэл баримтлалд тулгуурласан бодлогыг нийслэлчүүдийнхээ нийтлэг эрх ашгийн төлөө хэрэгжүүлнэ. Өдрөөс өдөрт хүн ам нь өргөжин тэлж буй нийслэлд маань цоо шинэ хөгжлийн зам хэрэгтэй байна. Бид хүн ам хамгийн ихээр төвлөрдөг худалдааны төвүүдээр очиж, нийслэлчүүдийнхээ санаа бодлыг хуваалцаж, түүндээ тулгуурлан ажлаа эхлүүлнэ” гэсэн юм.

Түүнчлэн тус намын дарга Н.Дашдаваа “Манай нам өнгөрсөн гурван жилд “Дэлхийн хараатай Монгол 2050” Монгол Улсаа хөгжүүлэх стратегийн баримт бичгээ гаргаж Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн бодит байдалд ажиглалт дүгнэлт хийж өөрсдийн боловсруулсан мөрийн хөтөлбөр баримт бичгүүдээ олон нийтийн хүртээл болгох ажилдаа шургуу орно. 21 аймаг, есөн дүүрэг, сум, хороодын салбар байгууллагаа байгуулах бэлтгэл ажилаа хангаж, салбар байгууллагуудын хурал, бүтэц зохион байгуулалтыг нэн даруй тасралтгүйгээр хийнэ. МКН-д ахмад болон залуу үеийнхэн олноороо нэгдэж бид өдрөөс өдөрт хүрээгээ тэлсээр байна” гэв. Ийнхүү тус нам цаашид бүх дүүрэг, орон нутгуудад ч намынхаа үүрийг байгуулахаар ажиллаж буй аж.

 


URL:

Нэр: zochin Огноо: 30 June 2015

bayr hurgey

Нэр: Зочин Огноо: 30 June 2015

Залуусаа амжилт хүсье, одоо та бүхний цаг ирсэн дэмжиж байгаа шүү

Нэр: zochin Огноо: 30 June 2015

mongold er ni ene olon nam hereg bn uu

Нэр: zochin Огноо: 30 June 2015

ta nariig demjij bn

Нэр: zochin Огноо: 30 June 2015

bayr hvrgie enhbayrtaa ajiliin amjilt hvsie zaluusaa demjij baigaa shvv

Сэтгэгдэл бичих