Шилдгийн шилдэг 22 адуучин өрсөлдөнө

e51a7f501184929doriginal

Монгол Улсын аварга адуучин шалгаруулах “Адуучин”  наадам хоёр жил дараалан Монгол ын аварга Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдсан билээ. Тиймээс Засгийн газрын тогтоолын дагуу 2015 оноос “Адуучин” наадмыг үндэсний их баяр наадмын хөтөлбөрт албан ёсоор оруулан 2015 оны долдугаар сарын 14-нд Улаанбаатар хот “Хүй долоон худаг”-т зохион байгуулахаар товложээ.  Энэхүү тэмцээнд 21 аймгийн шилдгийн шилдэг 21 адуучин залуус болон түрүү жилийн аварга адуучин урилгаар гээд нийт 22 адуучин залуус авхаалж самбаа ур чадвараа сорин өрсөлдөх юм. Мөн энэхүү арга хэмжээний хүрээнд энэ сарын 23-наас долдугаар сарын 10-ыг хүртэл “Монгол Адуучин-2015” гэрэл зургийн уралдаан зарласан нь бас нэгэн онцлох үйл явдал болжээ. Уралдаанд оролцох бүтээлийг aduuchin_2015@yahoo.com и-мэйлээр файл хэлбэрээр мөн А3 форматаар хэвлэмэл байдлаар тус тус хүлээн авах бөгөөд ирсэн бүтээлүүдээ ирэх сарын 14-нд “Хүйдолоон худагт зохион байгуулагдах “Монгол Улсын аварга адуучин-2015” тэмцээний үеэр шалгаруулах юм байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих