Сангийн яамныхан сайдтайгаа нийлээд тендер “будлиантуулж” байна

said575535825201507020125Сангийн сайд Ж.Эрдэнэбат шүүхээс гаргасан шийдвэрийг биелүүлэхгүй, өөрт хамааралгүй тендерт хутгалдаж танил талынхаа компанийг  цээжээрээ хамгаалж байна. Түүгээр ч барахгүй тендерт шалгарсан компанийн ажлыг хийлгэхгүй төрийн ажлыг давхар гацааж, доороо ажилладаг дарга нараараа Шүүхийн байгууллага болон Татварын ерөнхий газар руу хуурамч бичиг илгээжээ.  

Онцгой албан татварын тэмдэгтийг өөрчлөн иргэд найдвартай бүтээгдэхүүнээр хангагдаж цаашлаад татварын орлогод ахиц гаргахын тулд  зургаан жилийн өмнө Татварын ерөнхий газраас  “Онцгой албан татварын тэмдэг хэвлүүлж нийлүүлэх, иж бүрэн программ хангамж бүхий хяналтын системийг нэвтрүүлэх”  тендерийг зарласан. 2009 оноос хойш тус тендер нь нийтдээ дөрвөн удаа зарлагдаж хоёр нь хүчингүй болж үлдсэн хоёрт нь “Үндэсний үнэт цаас” компани,  “Мөнхийн үсэг” группээс 3 тэрбум төгрөгийн доогуур санал өгч ялалт байгуулсан байдаг. Улмаар тендерт шалгарсан “Үндэсний үнэт цаас” компани Татварын ерөнхий газартай 2014 оны 11-р сар  гэрээ байгуулж  ажлаа эхлүүлэх болсон.  Гэтэл “Мөнхийн үсэг” групп  гомдол гаргаж түүнийг нь Сангийн сайд шүүрч аваад өнөөдрийг хүртэл  онцгой албан татварын тэмдэгтийн загварыг баталж өгөхгүй гүрийж байна. “Үндэсний үнэт цаас” ХХК нь тендер аваад ажлаа эхлэхтэй зэрэгцээд Сангийн яамныхан сандралдаж  Сангийн  яамны  хууль, худалдан авах ажиллагааны бодлогын  газрын дарга Э.Хангай хуурамч бичгийг яамаа төлөөлж Татварын ерөнхий газар руу илгээжээ. Э.Хангайд холбогдох энэ хэргийг Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар шалгаж түүнд холбогдох хавтаст хэргийг  Авилгатай тэмцэх газар руу шилжүүлэн шалгаж байна.

Мөн дээр нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт нь хоёр компанийн хоорондох маргааны дундуур орж шүүх рүү  шүүхэд нөлөөлөх мэт  албан бичгийг  явуулсан нь нотлогдож байгаа. Энэ бүхнээс харахад сангийн яамныхан тендерт шалгарсан компанийн  гэрээг нь байгуулахгүй,  унасан компанийн талд  үүдний жижүүрээсээ эхлээд сайд хүртэлээ тэмцэж байна гэсэн хардлага төрж байна.  Тиймээс энэ хэргийн тэнцвэртэй мэдээлэх үүднээс Сангийн сайд Ж.Эрдэнэбатаас тодруулахад:   Бараа, үйлчилгээ худалдан авах хуулиараа маргаан үүсэн тохиолдолд тухайн тендерийг хүчингүйд тооцдог. Сангийн яамны зүгээс хуулиа л барьж ажиллах ёстой гэсэн зарчмаа барьж байгаа. Би хоёр компанийн  төлөөлөлтэй уулзаж  асуудлыг өөрсдөө шийд гэдгийг хэлсэн”  гэв.

Сэлэнгэ аймгаас  УИХ-ын гишүүнээр  сонгогдож Монгол ардын намын Хүрэлсүхийн фракцад харьяалагддаг Ж.Эрдэнэбат сайд яагаад улаан цайм ялагдсан компанийн талд  гарын үсэг зураад байна вэ гэдгийг одоо тодруулая. Тендерт ороод хоёр   ч удаа өвдөг шороодсон  “Мөнхийн үсэг групп”-ын захирал н.Батцэцэг гэх эмэгтэй сангийн сайд Эрдэнэбатын зөвлөхөөр ажиллаж байна.  Тендерт ялагдсан мөртлөө хууль шүүхийн  байгууллагад нөлөөлөх бас  хулхи гарын үсэг гээд олон мэхийг ашиглаж байгаа “Мөнхийн үсэг” группийн   захирал нь Монгол улсын Сангийн сайдад зөвлөөд сууж байгаа нь өөрөө шууд ашиг сонирхлын зөрчилтэй харагдаж байгаа юм.

Үүнд  Сангийн сайд Ж.Эрдэнэбат:  Ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж магадгүй. Намайг сайд болохоос өмнө энэ маргаан эхэлчихсэн байсан. Үүн дээр намайг ажлаа авахаас Сангийн яам байр сууриа тодорхой илрэхийлчихсэн байсан.       Сангийн яамны барьж байсан байр суурь мэдээж хуулийн хүрээнд байж таарна. Тэгэхээр өмнөх байр суурийг ашиг сонирхлын зөрчил үүсэх гээд байнаа гээд  хуулиас гадуур  байр суурь баръя гээд Сангийн яамныхаа албаны хүмүүст хэлэх эрхгүй шүү дээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 шүүхээс сангийн сайд Эрдэнэбатыг онцгой албан татварын тэмдэгтийн загварыг 5 хоногийн дотор баталж өгөх шийдвэрийн 6-р сарын 8-нд гаргасан. Шүүхийн шийдвэрийг уландаа гишгэж найз бүр тодруулбал зөвлөх эмэгтэйдээ  толгой мэдүүлж байгаа нь  ажил гацааж байгаа хэрэг юм.

А.Баярмаа 

Эх сурвалж: www.dorgio.mn


URL:

Нэр: уншигч Огноо: 2 July 2015

МӨНХИЙН ҮСЭГ компанийн Батцэцэг болон нөхөр нь хэн билээ нэг бөх 2 маш их нүгэл хийж байгаа, монголд хээл хахууль лоббиг нэвтрүүлсэн гэж олон компани мэднэ. Тэр эмэгтэй дандаа төрийн албанд ажилладаг, Хүрэлсүхийн дотнын хүн нь. Шударгаар зарчмаар өрсөлдөх хэрэгтэй шүү дээ гэтэл дандаа хүн лоббидож хахуульдаж явдаг. Нүгэл нүдээрээ нэг л гарах байх даа

Сэтгэгдэл бичих