Туркын “Монгол таун”-ы хэсэг залуус монголчуудаа хулхидаж, нэг нь амиа хорложээ

14358871705595e64200240

“Монгол таун” нэртэй Түрк улсад үйл ажиллагаа явуулдаг хэсэг бүлэг залуус Монголчуудаа хулихдажээ гэсэн мэдээллийн дагуу тус газар өчигдөр буюу 2015.07.01 ний өдөр 11 цагийн орчим очиход 50 гаруй Монголчууд цугласан байлаа.

Мөн консулын газрын төлөөлөгч ирчихсэн хохирогчидтой уулзаж “та нар яах гэж баталгаагүй газар юмаа өгдөг юм бэ. Сэжигтэнг Күштэпэгийн цагдаагын газар барьчихсан байгаа” гэж байлаа. Үүнээс 1:30 минутын дараа нөгөө сэжигтэн амиа хоролжээ гэсэн мэдээллийг “Аи Монгол ТББ” ийн зүгээс өгч байлаа. Бид нар хохирогчдоор өргөдөл бичүүлж одоогоор нийт 42 хүний өргөдлийг мөнгө шилжүүлсэн болон, билет захиалсан баримтын хамт албан ёсны эрхтэй “Аи Монгол ТББ” гаар дамжуулан консулд өгсөн. Үүдээс хойш хохирогчдын дунд амиа хорлосон мэдээлэл худлаа байна гэсэн яриа гарахад хохирогч Э консул руу залгаж асуухад амиа хорлосон гэдгийг консул батлаж байлаа. Харин “Аи Монгол” ТББ ийн зүгээс “Өнөө өглөө гол сэжигтэн түркээс гарсан юм шиг байна. Амиа хорлодог нөхөр хамтран ажилдаг байсан юм байн”а гэсэн мэдээг өгсөн. Хохирогчид консулын зүгээс ямарч албан ёсны мэдээлэл ирэхгүй байгаад маш их бухимдалтай байна.


Уг байгуулага нь үйл ажиллагаа явуулаад 3-4 сар болчихсон, интэрнээт бол фэйсбүүк ашиглан, “Түрк дэхь Монголчуудын зарын грүпп”-ээр албан ёсны ХХК Нэг цэгийн үйлчилгээ гэж маш ихээр цацаж байсан төдийгүй хамгийн хямд үйлчилгээг явуулна гэх мэтчилэн нутаг нэгт ахан дүүсийгээ хуурч байсан нь нотлогдсон. Хохирогчдын өргөдлийг тооллоход 42 гаруй иргэдийн өргөдөл, мөнгөн дүн л гэхэд 25000 доллар гарч байлаа. Харин карго болон ачаа тэшииг тоолох боломжгүй байлаа. Учир нь бид нарыг очиход ямарч тээш байхгүй байсан .Өглөө ирт ирсэн хохирогчид каргод өгсөн иргэдийн тээшнээс аваад явчихсан гэж байв.
Монгол Тауны үйл ажиллагаа
1.Газрын болон агаарын карго
2.Мөнгөн гуйвуулгын үйлчилгээ
3 Unitel ip77 дугаарын худалаа сунгалт
4 Онгоцны тииз захаилга худалдаа, гэх мэтчилэн монголчуудад хуурамч тамга тэмдэгттэй баримтаар үйлчилж байсан байна
Албан ёсны карго байдаггүйн улмаас иргэд Монгол Түрк, Түрк Монголруу зорчиж байгаа хүмүүст 1кг ачааг Түрк мөнгөөр 10лира буюу монгол мөнгөөр 7500 төгргөөр өгдөг юм. Ингэж өгөхөд ачаа тээш дутах алга болох тохиолдол маш их байдаг.

Энд ирсэн Монголчуудын дийлэнх нь орон гэр, унаа тэргээ зарж, барьцаанд тавьж, банкнаас өндөр хүүтэй зээл авч ирсэн ирсэн байдаг. Зарим нэг нь өндөр цалин, ,байр орон сууцаар хангана гэсэн зарын дагуу хууртаж ирсэн хүмүүс ч маш их байдаг.
Үнэндээ Түркэд сарын цалин 400-800доллар байдаг. Ингэж ирсэн ахан дүүсээ шулах гэсэн өчүүхэн бодолтой хүмүүс их байдаг .
Жишээ нь 7 хоногын 10% хүүтэй буюу сарын 40% хүүтэй зээл өгөх мөнгө хүүлэгчид хүртэл байна.Монголдоо банкны өр зээлэнд дарлагдсан хүмүүс энэ өндөр хүүтэй зээлнээс авахаас өөр аргагүй байдалд ордог.
Зарим Монголчууд энд маш хэцүү амьдардаг, архинд хэт донтсон залуус орох орон байхгүй гадаа гудманд буюу парк дээр хоног төөрүүлж, түрк залууст зодуулах дохиолдолч их гардаг. Тэр бүү хэл согтуу монгол залуу гуйлага гуйж байхыг харсан хүмүүс ярьж байсан. Монголчууд энд хүний газар хэцүүхэн л байна даа.

Консулын газраас энэ эмх замбараагүй байдлыг дахиж гаргахгүй талаас нь арга хэмжээ авч, энэ олон хохирогчидын өргөдөл гомдлыг шийдвэрлэж өгнө гэдэгт найдаж байна


URL:

Сэтгэгдэл бичих