Хүслээ гүйцээсэн АН-ынхан сүүлээ шаравлаа

uls_559683cd07c8d_1Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр үдээс хойш хуралдаж Шийдлийн засгийн газраас МАН-ыг засгаас гаргахаар болжээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж хамтарсан гэрээ буюу Зөвшилцлийн гэрээний биелэлтэд нэн яаралтай дүгнэлт хийхийг УИХ дахь АН-ын бүлэгт даалгасан. Харин даваа гарагт АН-ын бүлэг МАН-ыг хамтарсан гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байна. Их хурал дээр хэлэлцэгдэж байгаа хуулийн төслүүдийг дэмжиж ажиллахыг сануулсан юм.

Тэгвэл өнөөдөр 17 цагт эхэлсэн АН-ын Гүйцэтгэх засагт ажиллаж байгаа МАН-ын зургаан сайдыг чөлөөлөх шийдвэр гаргажээ.

Учир мэдэх хүмүүсийн хэлж буйгаар Ардчилсан намынхан МАН-тай хамтарч байж хүслээ гүйцээж, зорилгоо биелүүлснийхээ дараа тэднийг ийнхүү тойргийн гадна үлдээхээр шийдсэн аж. АН-ынхан хамтарсан засгийн үед Дубайд зурагдсан Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын гэрээ, Тавантолгойн хөрөнгө оруулагч талуудыг сонгон шалгаруулж, гэрээний төслийг нь их хуралд хэлэлцүүлж буй зэрэг олон чухал асуудлуудыг шийдэж амжсан.

Шийдлийн засгийн газарт МАН-аас ажиллаж буй сайдууд:

1. Шадар сайд: У.Хүрэлсүх
2. Сангийн сайд: Ж.Эрдэнэбат
3. Байгаль, орчин ногоон хөгжил аялал жуучлалын сайд: Д.Оюунхорол
4. Хөдөлмөрийн сайд: С.Чинзориг
5. Зам тээврийн сайд: Н.Төмөрхүү
6. Барилга хот байгуулалтын сайд: Д.Цогтбаатар

 


URL:

Сэтгэгдэл бичих