ХҮЙ ДОЛООН ХУДАГ ДАХЬ МОРЬ БАРИА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “А” ТАЛБАЙН ОЙРОЛЦООХ 86 ГА ГАЗРЫГ ЗҮЛЭГЖҮҮЛЖ БАЙНА

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Улсын их баяр наадмын үед наадамчдын ая тухыг хангаж ажиллах тал дээр авах зарим арга хэмжээний тухай” А/578 дугаар захирамж гаргалаа.

p19pg9n10dv5j9rjio01bdr17lu1

Захирамжаар Тулгар Төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн Ой, Үндэсний Их Баяр наадмын үед наадамчин олон, гадаад орны зочид, төлөөлөгчид, жуулчдын ая тухтай наадуулах нөхцлийг хангах зорилгоор  энэ жилийн байгаль, ус цаг уур, ган гамшгаас шалтгаалж үүссэн нөхцөл байдлаас хамааран Хүй долоон худаг дахь морь бариа, үйлчилгээний А талбайн ойролцоох 86 га газрыг түр хамгаалалтад авч усжуулж, зүлэгжүүлэхийг “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-т үүрэг болгов.

Хүй долоон худаг дахь Морь бариа, үйлчилгээний газрын хамгаалалт хяналтыг Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах албаны дарга,Туслах комиссар Б.Ганзоригтой хамтарч хууль тогтоомжид нийцүүлэн,  шуурхай зохион байгуулан ажиллахыг Улаанбаатар хотын Цагдаагийн газарт даалгалаа


URL:

Сэтгэгдэл бичих