Засгийн газар дахин огцрох уу

saihanbileg296599604201504120252(1)АН-ын бүлэг хаалттай хуралдаанаараа Үндсэн хуулийн өөрчлөлт, Улс төрийн намуудын тухай хуулийн шинэчлэл, Сонгуулийн хууль болон Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Гацууртын төсөл, Таван толгойн асуудлыг шийдэхэд МАН-ынхан саад хийж, унагааж, гацаасан хэмээн үзэж Засагт суудал авсан зургаан сайдыг нь гаргах тухай дүгнэлтийг Гүйцэтгэх зөвлөлдөө танилцуулсан билээ. АН-ын Гүйцэтгэх зөвлөл ч тэр даруйдаа МАН-ыг засгаас гаргах нь зүйтэй хэмээн мэдэгдсэн нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн гадаад дахь айлчлалтай давхцав. Ерөнхий сайдын зүгээс намынхан нь ийнхүү араар нь түгжилдсэнд, тийм ч таатай бус байгаа агаад МАН-ыг засгаас гаргахгүй гэдэг байр суурийг баримталж байгаа талаар эх сурвалжууд мэдээлэв. Нөгөөтэйгүүр АН-ын Гүйцэтгэх зөвлөл намын бүлгээсээ ирүүлсэн дүгнэлтдээ үндэслэж МАН-тай цаашид хамтрахаас татгалзаж буйгаа мэдэгдээд буй энэ цаг үед МАН-ын удирдах зөвлөл ямар шийдвэр гаргах вэ гэдэг асуудал анхаарал татаж байна. АН-ын зүгээс МАН-ыг засгаас гаргаад зургаан яамны сайдад хэн хэнийг хуваарилах вэ гэдэг асуудлыг тохиролцож буй тухай мэдээлэл цацагдсан. Тухайлбал, Н.Алтанхуягийг Шадар сайдаар, Барилга хот байгуулалтын сайдаар Ц.Баярсайханыг, Зам тээврийн сайдаар А.Гансүхийг томилж магадгүй гэсэн дэл сул яриа бий. Гэхдээ энэ нь тийм ч үндэслэлтэй таамаглал биш болов уу. Улс төр судлаачдын зүгээс өнөөдрийн энэ тохиолдолд МАН Засгаас гарлаа гэхэд Шийдлийн Засгийн газар огцрохгүйгээр тэсэж үлдэх магадлал тун бага гэнэ. Үүнээс улбаалж Ч.Сайханбилэгийн тухайд МАН-ыг Засгаас гаргахыг эсэргүүцсэн ч байж болох юм. Тоймчдын бичиж байгаачлан энэ удаад Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг Н.Алтанхуягийн танхимыг огцруулсан тэр технологиор огцруулаад намын дарга З.Энхболд Ерөнхий сайдын суудалд санаархаж магадгүй бололтой. Учир нь түүний зүгээс ирэх сонгуульд намаа удирдан орж сонгуульд ялуулах, цаашлаад Ерөнхий сайдаар үргэлжлүүлэн суух улс төрийн амбиц байгаа. Хамгийн гол нь улс төр, бизнесийн бүлэглэлүүдийг талцуулан хэрэлдүүлж буй Тавантолгойг тэрбээр Х.Баттулга нарынхаар шийдэхийн тулд Засгийн газрын тогтворгүй байдлаар оролдож эхэлсэн байхыг үгүйсгэхгүй. Учир нь З.Энхболд нарт Тавантолгойн асуудлыг шийдэхэд УИХ-ын даргын алх багадаж Ерөнхий сайдын тамга хэрэгтэй болсон тул ийнхүү МАН-ыг хангалтгүй хамтрагчаар зарлахаас өөр аргагүйдсан байж болох. Түүнийг АН дахь МҮДН, Шонхор, МоАХ гэхчлэн фракциуд дэмжиж буй агаад З.Энхболд Ерөнхий сайд болсон тохиолдолд УИХ-ын даргаар МҮДН-ээс хүн очиж болох тухай тоймч онцолжээ. Ямартай ч МАН засгаас гарах тухайгаа мэдэгдлээ гэхэд цаашид бүх зүйл АН-ын дарга З.Энхболдын төлөвлөгөөний дагуу явагдаж, Засгийн газар ч бүрэн бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг үгүйсгэхгүй нөхцөл байдал бий болжээ. Б.БоргилМэдээний эх сурвалж: http://www.time.mn/65023


URL:

Нэр: Anonymous Огноо: 6 July 2015

Saihanbilegiin zasgiig ogtsruulna gewel jinhen soliorol bolno biz

Нэр: Anonymous Огноо: 6 July 2015

Сайханбилэгийн засгийн газар ажлаа хэвийн үргэлжлүүлэх ёстой тэгж байж улс орны хямрал арилна

Нэр: Anonymous Огноо: 6 July 2015

Сайханбилэгийг дэмжиж байна

Нэр: Anonymous Огноо: 6 July 2015

З.Энхболд шиг муусайн хахир яхир зөнөцөн өвгөнүүдийг улс төрөөс гаргах хэрэгтэй

Нэр: Anonymous Огноо: 6 July 2015

З.Энхболд сөнөтүгэй

Нэр: Anonymous Огноо: 6 July 2015

Saihnaagiin zasgiig demjij bn

Нэр: Anonymous Огноо: 6 July 2015

Сайханбилэг бол ухаантай мундаг залуу энэ хүнийг дэмжих хэрэгтэй ажлыг нь тайван хийлгүүлэх хэрэгтэй

Нэр: Anonymous Огноо: 6 July 2015

Saihanbilegiig demjij bn

Нэр: Anonymous Огноо: 6 July 2015

Saihanbileg said uragshaa

Нэр: Anonymous Огноо: 6 July 2015

zasgiig ogtsruulna gesen oilgolt baihgui shuu

Сэтгэгдэл бичих