Рианна Инстаграмаас клипний гол дүрээ олжээ

Дуучин Рианнагийн Bitch Better Have My Money дууны клип гарсны дараа түүний шүтэн бишрэгчид гол дүрийг бүтээсэн хүүхнийг нь сонирхож эхэлсэн билээ. Энэтхэг чимэглэл зүүсэн тэр донжлог бүсгүй хэн бэ гэдгийг тэд сонирхох болсон юм. Тэр бүсгүй нь Сиэтл хотод амьдран суудаг 25 настай Санам гэдэг эмэгтэй болох нь тогтоогдов. Түүнийг Рианна Инстаграмын тусламжтайгаар олжээ. Гурван сарын өмнө түүний гар утсанд Рианна өөрийг нь дагасан гэх мэссеж ирсэн хэмээн Санам бүсгүй өгүүлэв. Төдөлгүй дуучин бүсгүй түүн рүү захидал бичээд клипэндээ тоглохыг урьсан байна. Рианна Санам бүсгүйн авсан сэлфи зургийг үзээд биширчээ
3955461e829034abbig
Өдгөө Санам бүсгүйг гудамжинд хүмүүс таньж, маш ихээр алдаршсан гэнэ шүү. Тун саяхан тэрбээр цэцгийн дэлгүүрт худалдагч хийхээр ажилдаа явдаг байсан юм.

“Клип толилуулагдсаны маргааш өдөр би ажилдаа юу ч болоогүй юм шиг явсан. Миний утас зогсоо зайгүй дуугарч байлаа. Миний хуудсыг дагагчдын тоо хором бүр нэмэгдэж байв. Хүмүүс над руу утасдаад хамтын ажиллагаа санал болгож эхэлсэн. Рианна надтай гайхалтай эелдэг харьцсан шүү. Тэр их эгэл жирийн бүсгүй. Намайг урмын үгээр тэтгэж байсан. Тэр Инстаграм дээр миний профайл зургийг олж хараад шууд л надтай танилцахыг хүссэн гэдэг. Рианна надад захидал бичих үү, болих уу гэж их удаан бодсон гэсэн. Намайг айна гэж бодсон хэрэг. Харин би түүнд “Юу гэсэн үг вэ?” хэмээн хэлж билээ” гэж Санам бүсгүй ярив.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих