Ганцаараа үзэхэд тохиромжгүй аймшгийн кинонууд

Хэдий зарим аймшгийн кинонууд биеийн шар үс босгож, бүр зүүдэнд ордог хэдий ч бид үзэх дуртай билээ.  Сүнс хий үзэгдэл, хараал, тайлагдашгүй нууцуудтай кинонд дурлагчидад дараах мэдээлэл таалагдах болов уу.

11731514_1452473688387799_478723996_o

1. The Exorcist collection (АНУ), 1973 – 2005 он
Та энэ киноны хамгийн эхний буюу 1973 оны классик хувилбарыг нь үзээрэй. Учир нь энэ сүүлд гарсануудаасаа илүү айдас төрүүлэх болно.

2. The Ju-On series (Япон), 1998 – 2015 он
“The Grudge” хэмээх нэртэй хувилбараар нь та үзсэн байж мэднэ. Гэхдээ ориг хувилбар буюу Япончуудын хийсэнг нь үзээрэй.

3. The Ringu  trilogy (Япон), 1998 – 2000 он
Мөн л бидний мэдэх “The Ring” аймшгийн киноны ориг хувилбар юм. Мэдээж Япончуудын хийсэн нь таны үзсэнээс илүү аймшигтай байх болно.

4. “1408” (АНУ), 2007
Stephen King-ийн зохиолоос сэдэвлэсэн уг кино нь зочид буудлын 1408 дахь өрөөнд орсон хүн бүр үхдэг тухай өгүүлнэ. Сүнс судлаач энэ өрөөнд хэрхэн орж, хэрхэн хий үзэгдэлтэй тааралдсаныг та энэ киноноос үзэж болно.

5. A Tale Of Two Sisters (Өмнөд Солонгос), 2003
Энэ кино нь аймшгийн кино дундаа “сэтгэл зүйн аймшиг” гэх төрөлд ордог бөгөөд таныг айлгахаас гадна нууцлаг ертөнцөөр аялуулна.



6. Shutter (Тайланд), 2004

Энэтхэг болон Америкчуудын хийсэн хувилбарыг нь та үзсэн байж мэднэ. Гэхдээ Тайландчуудын хийснээрээ илүү аймшигтай бөгөөд киноны төгсгөл хэсэгт та нүдээ дарахаас өөр аргагүй эвгүй хэсгүүд ихтэй.

7. The Conjuring (АНУ), 2013

Ямарваа нэгэн кино бодит түүхээс санаа авсан гэхэд илүү сонирхолтой сайхан санагддаг бол аймшгийн кинон дээр “бодит түүхээс сэдэвлэв” гэж гарч ирэхэд тийм ч таатай санагдахгүй болов уу. Энэ кино нь үнэн бодит амьдралаас зохиолыг нь бичсэн бөгөөд та ганцаараа үзээд хэрэггүй л байх.

8. Blair Witch Project (АНУ), 1999
“Paranormal Activity”-тай ижил сонирхогчийн камераар авсан хэдий ч илүү айдас төрүүлэм кино юм байна.

9. The Shining (АНУ), 1980
Аймшгийн кино дундаа хамгийн гэх тодотголтой уг киноны дуу дүрс, жүжиглэлт мөн зохиол нь таны зүүдэнд санагдах болов уу.

10. Rosemary’s Baby (АНУ), 1968
Жирэмсэн эмэгтэйн түүхийг өгүүлэх энэ кино хэдий дээр үед гарсан ч орчин үеийн кинонуудаас дутахгүй айдас төрүүлэм ажээ.

11. Insidious & Insidious 2 (АНУ), 2011 – 2013
Уг киноны эхний анги нь таныг айдаст автуулж, харин дараагийн анги нь бүх асуултыг хариултыг өгөх болно. Мөн гурав дугаар анги нь саяхан гарсан билээ.



12. The Silence Of The Lambs (АНУ), 1991

Хүний мах иддэг аймшигтай цуврал алуурчны тухай энэ киног та үзсэн байж мэднэ. Гэхдээ хэд ч үзсэн танд аймшигтай хэвээр санагдах болов уу.

13. Mama (АНУ), 2013
Эхийн хайр бол энэ дэлхийн хамгийн агуу нь билээ. Гэхдээ уг кинонд энэ үгийг арай л аймшигтайгаар харуулсан мэт.

14. The Omen series (Англи/АНУ), 1976 – 1991
90-ээд оны үед үнэхээр байлдан дагуулж чадсан хүмүүсийн зүүдэнд хүртэл ордог энэ кино танд таалагдах болов уу.

15. The Wicker Man (Англи), 1973
Аймшигт хараал болон ёслол үйлдэх энэ кино хэдий 70-аад онд бүтээгдсэн ч дэлхийн хамгийн аймшигтай 100 кинонд багтжээ.


URL:

Сэтгэгдэл бичих