МАХН-ын удирдлагууд Германд юу амжуулав

77f6a1255684b8f8f29de5a23a8c2d2eoriginalУИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва саяхан Германд очиж, Н.Энхбаяр даргатай хамт тус улсын нөлөө бүхий байгууллагын холбогдох албаныхантай уулзалт хийжээ.

Тэрээр саяхан Улаан-Үдийг зорьж, МАХН-ын даргатай уулзаж байсан бол энэ удаад Германд хамтдаа ажил амжуулсан нь улс төрийн хүрээнийхний анхаарлыг татаж буй юм.

Тэдний хилийн чанад дахь уулзалтаар Засгийн газрын асуудал хөндөгдөж байгаа нь гарцаагүй гэж үзэх нэгэн байна.

Онцлоход, EAБХАБ-ын Парламентын Ассамблейн 24-р ээлжит хуралдаан Хельсинки хотноо энэ сарын 5-нд эхэлсэн бөгөөд өнөөдөр дуусах аж. Тус хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва тэргүүтэй төлөөлөгчид оролцсон бөгөөд энэ үеэрээ нууц уулзалтаа амжуулсан бололтой.

news.mn


URL:

Сэтгэгдэл бичих