Согтуугаар жолоо барихыг Замын цагдаагийн газраас хатуу хориглож байна

47d5acc7c2fbcab8big

Баяр амралтын өдрүүдэд иргэд хөдөө орон нутгаар аялаж зугаалах нь ихэсдэг. Баяр  тэмдэглэж байна гээд согтууруулах ундаа хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож, улмаар зам тээврийн осол гаргах нь нэмэгддэг тул согтуугаар жолоо барихыг Замын цагдаагийн газраас хатуу хориглож байна.

Анхааруулга:

  • Замын хөдөлгөөнд оролцохоос өмнө техникийн бүрэн бүтэн байдлаа шалгах
  • Замын хөдөлгөөнд оролцох үедээ гар утас хэрэглэхгүй байх, утсаар ярих зайлшгүй шаардлага гарвал тээврийн хэрэгслээ зогсоосон үедээ гар утсаар ярих, эсвэл чихэвч хэрэглэх
  • Жолоо барихдаа өвчин намдаах, тайвшруулах эмнүүдийг хэрэглэхээс татгалзах
  • Жолооч, зорчигчид та хамгаалах бүсээ зүүж хэвших
  • Хөдөө, орон нутгийн замд ямагт анхаарал болгоомжтой явах
  • Наадмын хөтөлбөрт хуваарийн дагуу цагаа зөв зохицуулах
  • Согтууруулах ундааны зүйл /Архи, пиво, айраг/ хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх.
  • Хүүхдийг зам тээврийн осол хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эхчүүд тээврийн хэрэгсэлд зориулалтын хамгаалалтын суудал, хамгаалах бүсийг зүүлгэж тээвэрлэх.
  • Хүүхэд төөрөх, зам тээврийн ослын хохирогч болохоос урьдчилан сэргийлж тэдэнд тавих хараа хяналтыг сайжруулах.
  • Хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлэхгүй байх
  • Жолооч нар явган зорчигч нарт хүндэтгэлтэй хандаж, зам тавьж өгөх
  • Явган зорчигчид согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын зорчих хэсэг дээгүүр явахгүй байх
  • Автомашин дотроо ил задгай эд зүйлээ үлдээхдээ хулгайд алдахаас сэргийлэх.
  • Бусдын хөдөлгөөнд саад болж Замын хөдөлгөөний дүрмээр хориглосон газарт тээврийн хэрэгслийг байрлуулж зогсоохгүй байхыг Замын Цагдаагийн газраас анхааруулж байна.

Авах арга хэмжээ:

  • Зам тээврийн ослын үед тусламж үзүүлэгч нь өөрийн аюулгүй байдлыг хангах
  • Авто осолд орсон автомашины нэн тэргүүнд цахилгаан үүсгэгчийг салгах, унтраах
  • Ослын газарт тэмдэг тэмдэглэгээг байрлуулах
  • Тусламж үзүүлэхийн өмнө хувийн хамгаалах хэрэгслийг өмсөх /бээлий, гар ариутгах бодис/  байхгүй тохиолдолд гартаа цэвэр гялгар уут өмсөх

URL:

Сэтгэгдэл бичих