Сэлбэ голд машинаа угаасан иргэнийг 20 мянган төгрөгөөр торгов

Нийслэлийн байгаль хамгаалах газраас  энэ сарын 1-ний өдөр Сэлбэ голын дагуу хяналт шалгалт хийжээ. Шалгалтын явцад Сэлбэ голд машинаа угааж байсан хоёр иргэнд тус бүр 20,000 төгрөгийн  торгуулийн арга хэмжээ авсан байна.  Мөн тус газраас Нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдсан нийтийн бие засах газруудыг ажилд оруулах талаар Хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын баталсан удирдамжийн дагуу Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-тай хамтран зуслан бүхий амуудад ажиллаж байгаа аж.

Дээрх ажлын хүрээнд шинээр баригдсан боловсон бие засах газруудыг ажилд оруулах, хуучин модон жорлонгуудыг буулгах, хөрс эрүүлжүүлэх ажил зохион байгуулах юм байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих