Хөвсгөл аймаг руу аялалаар явагсадын анхааралд

3858642380_a115f3a4d6_zМонголчуудын хувьд  нэг үеэ бодвол зуны амралтаа дотоодын аялал жуулчлалд зориулдаг болсон нь сайшаалтай хэрэг. Наадмын дараагаас нийслэл  хотод автомашины  тоо эрс цөөрдөг нь  хүмүүс хөдөө орон нутаг руу төмөр хүлгийн жолоогоо залдагтай холбоотой биз.  Хөвсгөл аймаг нэгэн үе зөвхөн гадны жуулчид түлхүү очдог газар байсан бол өдгөө дотоодын жулчдын хөлд дарагдах болжээ. Энэ нь Хөвсгөл аймгийн Мөрөн хот, цаашлаад Хөвсгөл далайн эрэгт байрлах  Хатгал тосгон хүртэл  нийтдээ 800 гаруй км асфальтон замыг Улаанбаатар хоттой холбосонтой  холбоотой. huvsgul1huvsgul2

Хөвсгөл далайн эрэг рүү чиглэсэн  автомашины цуваа Хатгал тосгон орчимд замын түгжрэл үүсгэж байгаа тухай болон Мөрөн хот, Хатгал тосгоны банкуудын АТМ-ын мөнгө дууссан,   зочид буудал болон гэр буудлууд зочиноор дүүрсэн, бензин олгох ШТС-ууд нь бензины хомсдолд орсон тухай мэдээллийг иргэд олон нийтийн сүлжээнд жиргэх боллоо. Ядаж байхад наадмаар улс орон даяар 7 сарын 15-ыг хүртэл амарч байгаа нь дотоод, гадаадын  жуулчидад нэрмээс болж, худалдаа үйлчилгээний газрууд  нь үүд  үүд  хаалгаа нээгээгүй байгаа нь олны бухимдлыг төрүүлж байгаа бололтой.

Ийнхүү “Саалиа бэлдэхээр саваа бэлдэх”-ийн үлгэр  Хөвсгөлд тохиолдож байх шиг.  Төр засаг, орон нутгийн зүгээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, тодорхой арга хэмжээнүүдийг шат дараалан авч хэрэгжүүлэхгүй бол  Хөвсгөлийг зорьсон  жуулчид амрах биш уур ундууцлаа бараад буцах бий дээ.

Хэрвээ та Хөвсгөл далай руу аялаж, амрахаар төлөвлөж байгаа бол энэ бүхнийг тооцож гарах нь зүйтэй болов уу.

Ц.Мөнх

Ugluu-logo


URL:

Сэтгэгдэл бичих