Орон нутгийн замд хурд хэтрүүлснээс 18 хүн амиа алджээ

48540Баярын өдрүүдэд Замын цагдаагийн газрын шуурхай удирдлагын хэлтэст иргэдээс нийт 1194 дуудлага ирсний 822 нь зам тээврийн осол байжээ. Үүнээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасан 13 тохиолдол, хүүхэд өртсөн осол 16 бүртгэгдсэн байна. Урин дулааны цаг ирсэнтэй холбоотойгоор иргэд хөдөө орон нутгийг ихээр зорих болсон бөгөөд хурд хэтрүүлэн явж байгааг албаныхан сануулж байлаа.Өнгөрөгч өдрүүдэд 18 хүн хут хэтрүүлсний улмаас амиа алдсан бөгөөд 4 нь явган зорчигч байсан байна.

Иймд жолооч нар орон нутгийн замд явахдаа хурдаа тохируулан архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байж, хамгаалах бүс заавал хэрэглэн, замын хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.

 


URL:

Сэтгэгдэл бичих