“Говь шанх”-ын наадам 24-д болно

6m9v9un77j35st5e04c8if1118

Ардын хувьсгалын 94, Өмнөговь аймаг байгуулагдсаны 84 жилийн ой, говийн бүсийн хурдан морины уралдаан “Говь шанх-5” баяр наадмын үйл ажиллагаа энэ сарын 24,25, 26-ны өдрүүдэд болно.

Энэ хүрээнд 24-ний өдөр эрлийз 3 насны морь уралдах бөгөөд аймаг сум, улсын цолтой хүчит 256 бөхийн барилдаан мөн энэ өдөр эхлэх юм. Түүнчлэн мөн өдрийн орой баяр наадмын хүндэтгэлийн концерт, баярын хурал болно.  Харин 25-ны өдөр говийн бүсийн хурдан морины уралдаан “Говь шанх-5” болон аймгийн баяр наадмын албан ёсны нээлтийн арга хэмжээ, 4 насны монгол морины уралдаан, бөхийн барилдааны үргэлжлэл арга хэмжээ явагдана.

Үдэш нь Ажнай талбайд баяр наадмын шоу тоглолт болох юм. Тэгвэл 26-ны өдөр 2 насны монгол морины уралдаан, бусад төгсгөл арга хэмжээ, баяр наадмын хаалтын арга хэмжээ тус тус зохион байгуулагдана.


URL:

Нэр: Ulamaa Огноо: 15 July 2015

Soyoliin baitsaagch Ulamaa-88089404

Сэтгэгдэл бичих