Олны танил бүсгүйчүүдийн шивээсний тайлал

Манай гарагийн халуухан хатагтай нар шивээсэнд маш өндөр ач холбогдол өгдөг. Энд Викториа Бекхэм, Меган Фокс, Анжелина Жоли нарыг дурдаж болно. Тухайлбал холливудын халуухан ээж Жолигийн хувьд шивээс хийлгэж, бухимдалаа тайлдаг бол хатагтай Бекхэм хайрт ханийхаа нэрийг хүзүүн дээрээ шивүүлсэн романтик бүсгүй. Сүүлийн үед Монгол бүсгүйчүүд ч бас шивээсэнд дурлах болсон. Ингээд шивээс хийлгэсэн олны танил бүсгүйчүүдийг сонирхуулъя.

ehner6
ehner6
Ганган дэгжинээрээ зартай Ану хоёр ч шивээстэй. Түүний бэлхүүс дээрх шивээс нь “Beautiful” буюу “Үзэсгэлэнтэй” гэсэн утгыг агуулдаг бол нуруун дээрх шивээс нь “Хайрын бурхан” гэсэн утгатай ажээ.

21391_10151506298973244_1721033353_n
ehner6

Олны танил бүсгүйчүүд дунд өвөрмөц дүр төрх, дуу хоолойгоороо ялгардаг дуучин Ж.Акбота мөн ч зоригтой нэгэн. Тэрбээр баруун энгэрээс нь эхлэн нурууны төгсгөл хүртэл үргэлжилсэн сарнайн хэлхээс бүхий урт шивээстэй. Бас энгэр дээрх цэцэгний шивээсийг ч мартаж болохгүй.

ehner6
ehner6
Загвар өмсөгч С.Төгс нэгэн ярилцлагадаа “Би хоёр шивээстэй, тааз хавьцаанаа бас хурууныхаа хажуугаар жижигхэн хэмжээний шивээс хийлгэсэн. Ер нь хоёулаа нөхөр бид хоёрын хос шивээс л дээ. Таазны хэсэг дэх шивээс маань нөхөр бид хоёрийн хос шивээс ч эмээгийнхээ дуртай лили цэцгийг шивүүлсэн. Хоёр дахийг нь бодож байгаад нөхөртэйгөө адил “Unique” гэсэн үгийг шивүүлсэн. Энэ үг манай нөхрийн хавирга хэсгээр байдаг юм” хэмээн шивээснүүдийнхээ утгыг тайлсан байдаг.

ehner6
“Гурван охин” хамтлагийн дуучин Ану нууцлаг шивээстэй. Учир нь тэрээр дээрх шивээснийхээ тухай ярьж байгаагүй юм. Түүний шивээс чухам юу болох, юуг билэгддэг нь одоо ч нууц хэвээр.

ehner6
ehner6
“Киви” хамтлагийн ахлагч Уламбаярын хэвлий дэх шивээс гайхамшигтай харагддаг нь нууц биш. Түүний хятад ханзан шивээс тэнгэр, газар, шороо хэмээх утгыг илэрхийлдэг бол жинхэнэ үүрэг нь дуучин бүсгүйн олгойны хагалгаанаас үлдсэн том гэгч сорвийг догь гэгч нь нууцалдагт оршино. Мөн тэрээр дал нуруундаа жижигхэн гэгчийн шивээстэй аж.

ehner6

Гавьяат тамирчин Н.Төгсцогт Киви хамтлагийн ахлагч Укагийн бага дүү Д.Уранзаяатай удаан хугацаанд үерхэж, аав, ээж болсон. Тэрээр бэлхүүснийхээ зүүн талд шивээстэй.

Эх сурвалж: 24tsag.mn

URL:

Сэтгэгдэл бичих