Хов жив эрчүүдийн нөхөрлөлийг бэхжүүлдэг

3eab18f4_0Канадын судлаач эрдэмтэд нэгэн сонин дүгнэлт гаргасан байна.  Хов жив эрчүүдийн нөхөрлөлийг бататгаж бэхжүүлдэг гэнэ. Хэн нэгэн хөл бөмбөгчийн ч юмуу, улс төрчийн албан тушаал ахиулах асуудлыг хэлэлцэхээр нэгдсэн эрчүүд бие биетэйгээ улам нягт холбогддог байна. Харин хүүхнүүдийн хов жив тэс ондоо байдлаар үйлчилдэг байна. Хэн нэгнийг юм уу, ямар нэг зүйлийг хэлэлцсний дараа эмэгтэй найзаа бүрмөсөн алдаж ч магадгүй гэж эрдэмтэд үзэж байна. Учир нь эмэгтэйчүүд гол төлөв хувийн харилцаа болон гадаад байдлаа хэлэлцдэг учраас ийм байдалд хүрдэг гэж эрдэмтэд тайлбарлаж байна. Харин эрчүүд бол эмзэглэл багатай асуудлыг хэлэлцдэг байна. Шинжээчдийн үзэж байгаагаар хүүхнүүд байнга хоорондоо өрсөлдөж байдаг бол эрчүүд маш ховор тохиолдолд өрсөлддөг байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.