Шар айраг уух 10 ашигтай шалтгаан

male_friends.jpg.CROP.promo-mediumlarge“Хөөстэй шар айраг уугаарай – Амьдрал сайхан болно шүү!” эсвэл “Хөөстэй шар айраг уух нь сайн” Энэ хэллэг үнэний ортой байжээ. Шар айраг уух шинжлэх ухааны үндэслэлтэй шалтгаанууд маш олон байдаг. Та дараах мэдээллүүдээс хөөстэй шар айраг уух 10 ашигтай шалтгааныг олж мэдэх болно.
1. Шар айраг амьдралыг тань уртасгана Шар айргийг дундаж хэмжээгээр тогтмол уудаг хүмүүсийн эрт нас барах эрсдэл 19%-иар буурдаг тухай Виржиниа Тек компаний судлаачид тогтоосон байна. Үүнээс гадна, шар айраг нь цусны судасны эсийг залуужуулж ингэснээр биеийн зарим бодисын солилцооны үйл явцыг эрчимжүүлнэ, мөн тайвшруулах болон өвдөлт намдаах үйлдэлтэй ба бактерийн өсөлт үржлийг дарангуйлна.
2. Шар айраг турахад тусална Нийгэмд шар айраг нь таргалуулдаг гэх яриа өргөн тархжээ. Гэвч Лондоны хааны коллежийн профессор Тим Спекторын шинэ номонд үүний эсрэг санал гарчээ. Үүнд цэвэр шар айраг нь ходоодны хэвийн бичил биетэнд тэжээллэг бодисын эх үүсвэр болж өгдөг ба энэ нь хоол боловсруулах тогтолцоог илүү эрчимжүүлдэг байна. Үүнээс гадна шар айраг нь ходоодны шүүсний ялгарлыг идэвхжүүлж хоол боловсруулалтыг дэмжинэ гэжээ.
3. Шар айраг хорт хавдрын эсрэг тэмцэнэ Энэ согтууруулах ундаа нь хүний биеийн хорт хавдартай тэмцэхэд тусалдаг найрлагатай байдаг байна. Ийм дүгнэлтэд Японы цацраг судлалын эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэд хүрчээ. Тухайлбал зөрөг цэцгэнд хорт хавдар үүсгэх ферментийг дарангуйлдаг флавонид агуулагддаг аж.
4. Шар айраг нь тархины хэвийн үйл ажиллагаанд тусалдаг Нью Энгландын эрүүл мэндийн сэтгүүл дээр нийтлэгдсэн судалгаагаар өдөрт 1 хундага шар айраг уудаг эмэгтэй хөгшрөлтөөс үүсэх мартамхай өвчинд бага өртдөг байна.
5. Шар айраг үнэн хэрэгтээ гүзээтэй болгодоггүй Лондоны коллежийн сангаас явуулсан судалгаа нь шар айргийг хэр их хэмжээгээр ууснаар хүний гэдэс хэр том болох тухай хоорондын холбоог нотлох зорилготой байжээ. Үүнээс ямар ч шинжлэх ухааны нотолгоо олоогүй юм. “Бусад хүмүүсийг бодвол ихэвчлэн шар айрганд дурлагсад таргалалтанд өртдөг гэж хүмүүс итгэдэг. Гэвч тийм биш юм. Хэрэв шар айраг таргалалт 2 холбоотой байсан бол энэ нь шалихгүй зүйл юм” гэж судлаачид дүгнэжээ.
6. Шар айраг бөөрний чулуунаас сэргийлнэ Шар айргийг дундаж хэмжээгээр уудаг хүмүүст бөөрний чулуу үүсэх магадлал 41%-иар багасдаг гэх дүгнэлтийг Америкийн Бөөр судлалын нийгэмлэгийн Клиникийн сэтгүүлд АНУ-ын судлаачид ажлаа танилцуулах үедээ дурьджээ.
7. Шар айраг нь тослоггүй сүү, жүржийн шүүснээс ч илүү илчлэг багатай Эрүүл амьдралын хэв маяг болох өглөөний цайны дараа уух хэрэгтэй 1 аяга жүржийн шүүсэнд агуулагдах кали, магни, фосфор, төмөр, зэс, цайр нь шар айрганд агуулагддагтай яг адил байдаг гэнэ. Хамгийн гол нь хөөстэй шар айраг илчлэг багатай байдаг. Саяхан Guiness компани статистик мэдээлэлдээ, ямар ч төрлийн шар айраг байсан чихэрлэг ундаа, тослоггүй сүүг бодвол илчлэг багатай байдаг гэж баталсан байна.
8. Шар айрагны зөрөг цэцэг нь Альцгеймер өвчөөс хамгаалдаг Шар айраг өнгөрсөн шөнө юу болсныг санаж чадахгүй байх үед тань тус болж чадахгүй ч ой тогтоолтонд сайнаар нөлөөлдөг байна. Сүүлийн үеийн судалгаагаар эрдэмтэд зөрөг цэцгийн нэгдлүүдийн нэг ксантохумол нь Альцгеймер болон Паркинсон өвчний эсрэг, тархи хамгаалдаг тухай тогтоожээ.
9. Шар айраг амин дэмээр баялаг “Хэрэв та шар айрагны химийн найрлагыг анхааралтай ажиглавал түүнд агуулагдах амин дэмийн хэмжээг хараад гайхах болно” – хэмээн Австрийн эрүүл мэндийн Майра төвийн захирал Стефан Домениг батлан хэлсэн байдаг. Жишээ нь, шар айрганд витамин В1 ба В2 маш ихээр агуулагдах бөгөөд эдгээр нь шингэхдээ амархан хэлбэрт байдаг. Энэ ундааны 1 литрт тиамин (В1) болон рибофлавин (В2) 40-60%-тай байх ба насанд хүрсэн хүний хоногийн хэрэгцээг хангана. Шар айраг аскорбины хүчлээр баялаг байдаг. Литр шар айраг таны С витамины хоногийн хэрэгцээний 70% -ийг өгөх болно.
10. Шар айраг ясыг бэхжүүлдэг Шар айраг нь амархан хэлбэрт нь оруулах үүрэгтэй цахиур агуулснаараа ясны нягтрал болон үе мөчний уян хатан байдлыг хэвэнд нь барьж байдаг байна. Үдийн хоолны дараа хундага шар айраг уух нь ясны эдийг нягтруулна гэж хэн санах билээ. Ийнхүү хүнс, хөдөө аж ахуйн шинжлэх ухааны сэтгүүл дээр батлан хэлсэн байдаг байна.


URL:

Сэтгэгдэл бичих