Халуун ус хэзээ ирэх вэ?

Улаанбаатар хотын хэмжээнд энэ зун 25 байршилд олон жилийн насжилттай, элэгдэл ихтэй дулааны шугамуудыг шинэчлэн сайжруулах, шинээр зарим хэсэгт дулааны шугамын ажлуудыг хийж байгаа.

Үүнээс хамгийн удаан үргэлжлэх нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3А,Б,В гол шугамыг ф600/500 болгон өргөтгөх ажил юм. Зам засвар, шугам хоолой солих ажлыг зургаадугаар сарын 06-аас наймдугаар сарын 16-ны өдөр хүртэл Энхтайваны өргөн чөлөөний Төв шуудангийн уулзвараас баруун дөрвөн замын уулзвар хүртэлх замыг гурван үе шаттайгаар хааж засварын ажлыг хийж байгаа.

Харин өнөөдрийн байдлаар долоодугаар сарын 16-30 хүртэл Гуравдугаар эмнэлэг, Сувилагчийн сургууль, Гэмтлийн эмнэлэг, Говь саун орчмын орон сууц, албан газрууд,

25 дугаар эмийн сан, УБ палас, 10-р хороолол, 1-р хороолол, Москва хороолол, Цахилгаан тээвэр ХК орчмын орон сууц, албан газруудад хэрэглээний халуун ус таслаад байгаа.

Мөн долоодугаар сарын 17-30 хүртэл Таван шар, Номин агуулах, Нефтьбааз, Алтантариа, 21-р хороолол, Сонгинохайрхан дүүрэг орчмын орон сууц, албан газруудын халуун усыг хааж засвар хийж буй юм.

Харин ирэх сард хаана халуун ус хаах хуваарийг доорх хүснэгтээс харна уу. 

2б,в магистраль, Тк-215-ын салаа, 5в,г,д магистраль VIII/03-16 Санхүү, эдийн засгийн дээд сургууль, ҮХААЯам, Баянзүрх Хүнсний зах, УСУГазар, Бөхийн өргөө, Хоёрдугаар эмнэлэг, Хаан палас зочид буудал, 72 дугаар дэлгүүр орчмын орон сууц, албан газрууд.

ҮСАХ, Соёлж, Замын цагдаа, Контенинталь зочид буудал, 21-р сургууль, 13, 15-р хороолол орчмын орон сууц, албан газрууд.

13-р магистраль, 9а,б,г,д магистраль, Цэвэрлэх, Карьерийн салаа VIII/04-17 Спортын шинэ ордон, Чингисхаан олон улсын буудал, Нисэх орчмын орон сууц, албан газрууд.

Дэвшилтрейд ХК, 013 дугаар анги, Автобус-2, Цэргийн хотхон, Бөөний худалдаа, 10-н буудал орчмын орон сууц, албан газрууд.

11е,ж магистраль, 2а 6ж магистраль, ШУТСО, Зүтгүүрийн депо, Эмийн заводын салаа VIII/18-30 5-р хороолол, Цирк, 220 мянгатын урд талын хэсэг, Солонгос ЭСЯам, Амарбаясгалант зочид буудал, Чингис зочид буудал, Усанбассейн, БТДСургууль орчмын орон сууц, албан газрууд.

Төв номын сан, БлюСкай зочид буудал, ГХЯам, Нэгдүгээр эмнэлэг, Нэгдүгээр төрөх, СТӨргөө, Туушин зочид буудал орчмын орон сууц, албан газрууд, Эмийн завод, Саруул төв, Зүтгүүрийн депо, Шинэ Монгол сургууль орчмын орон сууц, албан газрууд.

da5519_v7ulqdgeeeks8irl4feq_x800

Ikon.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих