Иргэдийг хууль бусаар хил нэвтрүүлдэг байсан Монголчуудын бүлэг баригдлаа

olloo_mn_1399509920_ouytan_alsanМонголын иргэдийг хууль бусаар Шенгений бүсийн орнуудад нэвтрүүлдэг байсан зохион байгуулалттай бүлгийг Польшийн Цагдаагийн газраас илрүүлжээ.

Тус бүлэг Польшийн Ольштын тойргийн иргэдийн нэрийн өмнөөс жуулчны урилга гарган, Монгол руу явуулж, Шенгений бүсийн орнуудад зорчих эрхтэй виз гаргадаг байсан нь тогтоогджээ. Жуулчны визтэй монголчууд Франц, Швед, Герман, Испани, Чех зэрэг оронд очингуутаа орогнол хүсэн цагаачилдаг байсан аж. Мөн Ольштын тойргийн аж ахуйн нэгжүүдээс янз бүрийн уулзалт, хурал чуулганы урилга явуулдаг байжээ.
Гэмт бүлэглэлд гурван монгол, гурван польш иргэн байсан аж.

Эх сурвалж : shuurhai.mn


URL:

Сэтгэгдэл бичих