Анх удаа эмэгтэйчүүдийн лигийн хөлбөмбөгийн тэмцээн болох гэж байна

2270704c70ab8721dcf020ed36da44982f6fa009

Монголын хөлбөмбөгийн холбооноос анх удаа охид, эмэгтэйчүүдийн лигийн тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Энэ сарын 21-28-ны хооронд болох уг тэмцээнд шилдэг найман баг оролцох юм. Өөрөөр хэлбэл, уг тэмцээн өнөөдөр нээлтээ хийж байна.

МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатарын хөгжлийн бодлогийн хүрээнд багтсан чухал ажлуудын нэг нь охид эмэгтэй тамирчдын оролцоог нэмэгдүүлэх, цаашлаад эмэгтэй шигшээ багийг бүрдүүлэн тив дэлхийн чанартай уралдаан тэмцээнд оролцох үүд хаалгийг нээн өгч байгаа явдал. Мөн Ази тивдээ тэргүүлэгч, дэлхийд хүчтэй өрсөлдөгч байж чаддаг Японы хөлбөмбөгийн багтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Үүгээр дамжуулан Монголын эмэгтэй шигшээ багийг Япон дасгалжуулагчаар удирдуулахаар болоод байгаа билээ.

Анх удаа болох гэж буй охид, эмэгтэйчүүдийн лигийн тэмцээний хэвлэлийн бага хурал өнөөдөр 11.00 цагт хөлбөмбөгийн холбооны байранд болох бол дараа нь лигийн нээлтийн тоглолт 11.30 цагаас эхэлнэ.


URL:

Сэтгэгдэл бичих