“Хилчин” хотхоны айлууд “сүйрч” байна

1a138b8920e5a7cabigСүүлийн үед орон сууцны чанар муу, зарим нь үерт автаж, гараашаар нь дүүрэн ус орж, суулт, хазайлт өгч байгаа гээд чанаргүйн дээр асуудал мундахгүй гарч байгаа билээ.

Тэгвэл Барилга угсралт, үйлдвэрлэлийн хилийн цэргийн 0119 дүгээр анги барьж гүйцэтгэлийг нь  хийсэн “Хилчин” хотхон нь 700 айлын орон сууцны томоохон хотхон бөгөөд өнөөдрийг хүртэл дөрөв хоногийн турш усгүй байгаа гэнэ.

700 гаруй өрх айл амьдардаг тус хотхоныг гүний усны ундарга дээр барьсан учир барилгад нь суулт өгч гараашнууд нь нуур мэт байнга устай байдаг талаар оршин суугчид нь мэдээлж байна.

Мөн ус тасарсан учир оршин суугчид нь гараашид тогтсон уснаас авч бохиртоо хэрэглэж, ундны усаа зөөврийн худаг болон дэлгүүрийн цэвэр ус авч хэрэглэж байгаа гэв. Энэ асуудлыг холбогдох албаныхан нь судалж, шийдвэрлэх биз ээ.
Эх сурвалж: www.mminfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих