Амаржих газруудад Эмгэг нярайн тасаг байгуулна

947669749810e43ebdae45f4a7ed72f7.pdf

Нийслэлийн Нэгдүгээр амаржих газрыг “Өргөө” Хоёрдугаар төрөхийн “Хүрээ”, Гуравдугаар амаржихыг “Амгалан” гэх болсон. Тэгвэл энэ сарын 17-нд нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга тушаал гарган, дээрх амаржих газруудад Эмгэг нярайн тасаг байгуулахаар болжээ. Нийслэлийн Өргөө амаржих газар зохион байгуулалт, хүний нөөц, багаж, тоног төхөөрөмжийн бэлтгэл хангасан тул Эмгэг нярайн тасаг нь ирэх наймдугаар сарын 1-нээс үйл ажиллагаагаа явуулах аж. Харин “Хүрээ”, “Амгалан” амаржих газарт тасаг байгуулан ажиллуулах бэлтгэл ажлыг үе шаттайгаар хангаж, хэрэгжүүлэхийг уг тушаалаар үүрэг болгожээ


URL:

Сэтгэгдэл бичих