С.Жавхлан Тува Улсын Гавьяат болов

9761b31c350615cfbig

 

Монгол Улсын Гавъяат жүжигчин, дуучин С.Жавхлан унаган нутаг Увсынхаа түүхт ойн баяр наадамд гэр бүлийнхээ хамт уригдан очсон байгаа ажээ. Тэрбээр нутагтаа зориулж бүтээлгэсэн “Цэнхэр тэнгэрийн орон” шинэ уран бүтээлээрээ наадамчин олондоо бэлэгтэй очжээ. Харин нутаг явахаасаа өмнө хэдхэн хоногийн өмнө тэрбээр Тува Улсын Гавъяат жүжигчин шагналыг хүртсэн аж.

Тэрбээр 2013 онд “Хамаг Монгол” төслийг хэрэгжүүлэн эх орон, элгэн саднаа нэгтгэнэ хэмээгээд Буриад, Халимаг, Өвөрмонгол, Тува Улсын дуучидтай хамтран 18 дуу бүхий цомгоо гаргаж байсан нэгэн.

“Хамаг Монгол” төслийн хүрээнд тэрбээр бусад ястан дуучдын хамт аялан тоглолт хийж, хилийн чанадад амьдарч байгаа Монгол үндэстэн, ястнуудынхаа сэтгэлийг хөдөлгөж чадсан нь түүнийг энэ шагналыг хүртэхэд хүргэсэн бололтой.

 

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Нэр: jawhlang demjigch Огноо: 24 July 2015

Setgel hodlood l ogdig dhagnal bish bha tsus negt ahan dvvsee holboj oirtuulsnii shagnal eh oron ard tvmnii toloo duu hooloigoo orgoj temtsej tawaagiin shagnal bhaa

Сэтгэгдэл бичих