Зургаан хүнийг хутгалж хороожээ

Үргэлж тайван амгалан байдаг Жэрси аралд гурван хүүхдийг оролцуулаад зургаан хүн хутгалж хороосон аймшигт хэрэг гарсан байна.
Цагдаагынхны мэдэгдэж байгаагаар Ням гаригт Хэйлэр гудамжинд байх байранд нэг эр хоёр эмэгтэй, гуван хүүхдийн амийг хөнөөсөн гэнэ.
Тус хэрэгт 30 настай нэгэн эрийг холбогдуулан баривчилсан байна. Түүнийг яаралтай хагалгаанд оруулж байгаа аж.
Тэдгээр амь үрэгдсэн хүмүүсийн нэрийг зарлахгүй байгаа ч Жэрсид амьдардаг гэдгийг баталж байгаа юм. Гэрчийн мэдэгдэж байгаагаар хохирогчид бүгд хамаатан байжээ. Ням гаригт орон нутгийн цагаар өдрийн 15.00-д уг хэрэг гарсан бөгөөд гэрчүүд цагдаа дуудсан байна.
Цагдаа нар гэрчээс хохирогчдын хэн болох талаар мэдүүлэг авахын хажуугаар тус хэрэгт сэжиглэгдэж байгаа хэрэгтэнийг Жэрсийн төв эмнэлгээс биеийн байдал нь сайжирч гарах хүртэл байцаалгүй хүлээж байгаа аж.

Г.Одбаяр


URL:

Сэтгэгдэл бичих