Хар тамхины хэргээр баригдсан прокурорын нэг нь тагнуулын ажилтан байжээ

143769705655b18420300bdХууль сахиулах үүрэгтэй, төрийн нэрийн өмнөөс яллах байр суурьтай шүүх хуралдаанд оролдцдог прокурор хар тамхины хэрэгт холбогдсон хэрэг одоо ч олны анхаарлыг татсаар байна. Хар тамхины хэрэгт сэрдэгдэн УМБГ-ын хар тамхитай тэмцэх хэлтэст Тээврийн прокурорын хяналтын газрын прокурор Х.Тамирын аав нь УИХ-ын гишүүн асан, дүү нь шүүхийн байгууллагад шүүгчээр ажилладаг нь хэрэг замхрах вий гэсэн хардлагыг ч төрүүлж байгаа юм.

Х.Тамиртай хамт баригдсан бас нэг хуулийн байгууллагын ажилтан байсан нь хэн бэ гэдэгт иргэд анхаарлаа хандуулж, олны сонирлыг татаж байсан. Тэгвэл Х.Тамиртай хамт баригдсан иргэн Тагнуулийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан гэгч аж. Тэд их сургуулийн нэг анги бөгөөд хар тамхи худалдан авахаар Чойрт очоод ийнхүү үйлдэл дээрээ баригджээ.

Х.Тамир нь УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү, төрсөн дүү нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажилладаг шүүгч Х.И гэдгийг мэдээлсэн. Харин Б.Амарбаясгалан нь Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба, Баянгол дүүргийн прокурорын газарт ажиллаж байсан аж. Юутай ч хуулийнхан холбогдсон энэхүү хэрэгт олон түмэн анхаарлаа хандуулж, хэрхэн шударга шийдвэрлэхийг харж байна. Нөгөө талаараа хуулийнхан өөрсдөө хар тамхины хэрэгт холбогдсон нь манай улсад цагаан тахлын тархац аюулын хэмжээнд очжээ гэх айдсыг төрүүлж байна.

 

Б.Анир

zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих